Зөвхөн 2023 онд 94 сэтгүүлч халуун цэгүүдэд ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн тухай Олон улсын сэтгүүлчдийн байгууллага мэдээллээ.
Тус байгууллагын мэдээгээр 400 орчим сэтгүүчид баривчлагд, барьцаалагдсан талаар дурьджээ. Хэвлэлийн ажилтнуудад хамгийн аюултай цэг нь Палестин-Израилийн сөргөлдөөн болсон байна.
Газын зурваст дайн эхэлсэн аравдугаар сарын 7-ноос хойш тэнд өдөрт нэгээс илүү сэтгүүлч амиа алдаж байв. Хэвлэлийн ажилтнуудын амь үрэгдэх цар хүрээ, хурд нь хэзээ ч байгаагүй хэмжээнд хүрчээ.
Сэтгүүлчдийг хамгаалахад олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс илүү идэвхитэй үйл ажиллагаа явуулахыг IFJ шаардаж байна. Энэ жилд дэлхий даяар үрэгдсэн сэтгүүлчийн 68 (72%) нь Газын зурваст амиа алдаад байна.
Мөн Оросын дайныг сурвалжилж байсан Украин, Орос, Францын гурван сэтгүүлч амь үрэгджээ.
Энэхүү тайланд арваннэгдүгээр сард амиа алдсан "России 24" телевизийн сэтгүүлч Борис Максудо бичигдээгүй байгаа аж.
М.ЦОГТ