Аргентины шинэ ерөнхийлөгч Хавьер Милей энэ сарын 10-ны өдөр тангараг өргөж, үүрэгт ажилдаа оржээ.
Либертари үзэлтэй, эдийн засагч шинэ ерөнхийлөгч өмнөх засгийн газруудаас хуримтлагдсан асар муу өвийг хүлээн авч байгаагаа илэрхийлж, бидэнд мөнгө байхгүй гэж шууд хэлсэн байна.
Тэрээр “Өрнөөс гарахын тулд цочир өөрчлөлт, хэмнэлтээс өөр ямар ч сонголт байхгүй. Богино хугацаандаа нөхцөл байдал маш их муудах болно. Харин дараа нь бид хичээл зүтгэлийнхээ үр дүнг харна.
Өмнөх засгийн газар биднийг хэт инфляцын ангалд унагасан. Бид уг сүйрлээс гарахын тулд чадах бүхнээ хийх болно” гэжээ.
Түүний тангараг өргөх ёслолд нь Украины ерөнхийлөгч Володимир Зеленский, мөн ОХУ-тай найрсаг харилцаатай байхыг эрхэмлэдэг Европын Холбооны цорын ганц гишүүн, Унгарын ерөнхий сайд Виктор Орбан оролцжээ.