x

БНСУ, ЯПОН, АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд Сөүлд хэлэлцээ хийжээ

Япон, АНУ, Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд өчигдөр Сөүлд уулзалт хэлэлцээ хийсэн байна.

Гурван талт хамтын ажиллагаагаа ахиулах хүрээндээ талууд, Умард Солонгосын зүгээс учирч болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх санаачилга хэрэгжүүлэхээр тохирсон талаар олон улсын хэвлэлүүд уламжилж байна.

Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Чо Тэёнг, АНУ болон Япон улсын ижил түвшний албан тушаалтнууд болох Жек Салливан, Акиба Такэо нар уулзалтынхаа дараа хамтарсан мэдэгдэлдээ мөн, гурван улс болон Австрали улс хамтран, өнгөрсөн сард Умард Солонгос улс тагнуулын хиймэл дагуул хөөргөсний хариуд шинээр хориг арга хэмжээ авах талаар мэдэгдсэн байна. Умардын талаас үйлдэгдэж болзошгүй кибер халдлагууд, мөнгө угаах болон пуужингийн туршилтуудын хариуд авах арга хэмжээг чангатгахад энэ арга хэмжээ нь чиглэнэ гэдгийг мэдээлсэн байна. Гэхдээ яг арга хэмжээ авах тухайд тодруулаагүй байна. Гурван улсын албаныхан Сөүлийн энэ уулзалтаараа тэрчлэн, Умард Солонгос, ОХУ-ын цэргийн хамтын ажиллагааны асуудлыг хөндөж авч хэлэлцжээ.

“Энэ хоёр улсын түншлэл гүнзгийрсний дүнд Умард Солонгос улс энэ оны эхээр хоёр ч удаа бүтэлгүйтсэн цэргийн тагнуулын хиймэл дагуулаа хөөргөж чадсан нь илэрхий байна” гэж талууд дүгнэжээ. Тэд мөн Пхеньяны цөмийн хөтөлбөрийг хязгаарлаж, бусад улстай цэргийн салбарын хамтын ажиллагаа өрнүүлэхийг хориглохоор заасан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг дагаж мөрдүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ нотлон илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Умард Солонгос улс ойрын үед тойрог зам дахь хиймэл дагуулын тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн байна. Солонгосын хойг, Номхон далайн ажиллагааны бүсүүдэд мэдээлэл цуглуулах, хянах хүрээнд ингэж төлөвлөж байгаа талаар умардын мэдээний төв агентлаг дамжуулжээ.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өчигдөр 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Өчигдөр 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Өчигдөр 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top