Оросын пранкерууд болох Владимир Кузнецов (Вован), Алексей Столяров (Лексус) хоёр дахиад л африкийн улстөрчид болоод Германы дэд канцлер Роберт Хабектай утсаар ярилцжээ.
Хабек орос, хятадын амбицийн эсрэг зогсохыг Африкт уриалсан ярилцлагын хэсгийг пранкерууд арванхоёрдугаар сарын 5-нд өөрсдийн Telegram-сувагт нийтэлжээ.
Хабекыг "африкийн өндөр албан тушаалтнуудад" Путин бүх дэлхийг нэн түрүүнд Африкийг барьцаанд авах хүсэлтэй байгаа учир Африк орос, хятадын амбицийн эсрэг тууштай зогсох ёстойг хэлэн ятгасан" хэмээн пранкерүүд хэлүүлжээ.
Харин жинхэнэ бичлэг дээр "Украин бүх үр тариагаа гадаад гаргахыг хүссэн. Тэр нь тэдний орлого юм. Үүнд нь бид туслах хүсэлтэй. Мэдээжээр, далайн тээвэр нь хамгийн амар энгийн зам юм" гэж Хабек ярьжээ.
Германы тусгай албаныхан өөрийн улстөрчдөд пранкеруудаас утасны дуудлага ирж магадгүйг сануулсан гэж Bild сонин мэдээлсэн тайлбарт хэлсэн байжээ. Тэд Италийн Ерөнхий сайдаар шоглоом хийсний дараа тэдний энэ тоглоом Европт дуулиан мандуулсан юм.
М.ЦОГТ