Орос Хонг Конгт $5,31 тэрбум долларын алт нийлүүлсэн тухай ТАСС мэдээлэв. Энэ нь сүүлийн 11 жилийн дээд үзүүлэлт болжээ. Есөн сарын дотор экспорт жилийн үзүүлэлтээр 7,3 дахин нэмэгджээ.
ТАСС мэдээлснээр, зөвхөн аравдугаар сард нийлүүлэлт 6,3 дахин буюу 527,1%-иар нэмэгдсэн байна. Ийнхүү тэр сарын нийлүүлэлт 7,7 тэрбум Хонг Конгт доллар буюу $987,6 сая орчим ам.доллар хүрэв.
Мөн аравдугаар сард Орос Хятадад 2,16 тонн үнэт металл нийлүүлсэн нь $124,6 сая доллар болон 2016 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болов.
Өнгөрсөн оны зургаадугаар сард АНУ, Их Британи, Канад, Япон Украины байдлаас болж орос алтны импортыг зогсоосон ба тэр нь шинээр олборлосон алтанд хамаатай байсан юм. 2021 онд Оросын алтны экспортын хэмжээ $15,5 тэрбум байлаа.
Үүнтэй зэрэгцээд Оросын алтны нөөц нь энэ жилийн есдүгээр сарын мэдээгээр 2,36 мянган тонноор нэмэгдсэн нь нэн шинэ түүхэнд нь дээд үзүүлэлт болжээ.
Москва энэ үзүүлэлтээр дэлхийд тавдугаарт орж байна.
М.ЦОГТ