Энэ удаа хүмүүс ханиалгахгүйгээр харин халуурч өвчлөх болсон онцлогтой ханиад тусч байгаа гэнэ.
Өнгөрсөн сарын сүүлийн арав хоногт Хятадад шинэ халдвартай өвчин дэгдсэн тухай мэдээлэл арч эхлэн Бээжингийн эмнэлэгүүд дүүрсэн, тэр вирус Азиар тархаж эхэлсэн гэх болсон юм. Гэтэл албаныхан тэр мэдээллийг батлахгүй байгаа, ер нь түүнээс айх хэрэг байна уу, өвчин ямар шинж тэмдэгээр илэрч байгаа вэ?
Хятадад шинэвирус-мутант: Энэ тухай юу тодорхой байна вэ?
Хэвлэлийн мэдээгээр бол Хятадад шинэ халдварт өвчний дэгдэлт гарчээ. Өдөр бүр хэдэн мянган хүнийг эмнэлэгт хэвтүүлж байгаа ба вирус дэлхийд тархах аюултай болсон гэнэ. Шинэ халдварын гол шинж тэмдэг нь ханиалгалт байхгүй харин халуурдаг, уушгинд “цэвдрүү үүсдэг” болж таарлаа хэмээн ProMED сэтгүүлд өгүүлжээ. Эхлээд хүүхдүүдэд илэрч байсан халдвар дараа нь томчуудын дунд мэр сэр үзэгдэж эхэлжээ.
Өдөр 7000 орчим хүнийг эмнэлэгт хэвтүүлж эмнэлэгүүд өвчтөнөөр дүүрч, сурууль цэцэрлэгийг хаах талаар яригдаж байгаа гэнэ.
Энэ нь цар тахлын хэмжээнд хүрэх үү гэдгийг хэлэхэд хэтэрхий эрт гэхдээ нэгэн ухаантан вирус судлаач Дэн Сильвер нэгэн удаа “цар тахлын цаг цохилж байгаа. Харин бид хэдэн цаг гэдгийг огт мэдэхгүй” хэмээн хэлснийг санаж явахад илүүдэхгүй. Шинэ вирус одоогоор нэрлэгдээгүй. Өвчлөлт амьсгалын замын халдварын янз бүрийн патогенийн давхарлал байж болох юм. Тэдний тоонд ханиад томуу, амьсгалын замын өрөвслийн Mycoplasma pneumoniae нян ч байж болно гэдгийг Калифорнийн их сургуулийн профессор Франсуа Баллу тайлбарлав. Өмнө нь мэдэгдсэн вируснуудын мутаци ч байж болно гэдгийг тэр хэлэв.
Хятадын томуугийн халдвартын үндэсний төвийн тайлангаар энэ жилийн арав, арваннэгдүгээр сард Амьсгалын замын халдварт өвчний ердийнхөөс арай илүүтэйгээр хойд мужуудад нь байжээ. Өвчлөлтийн дунд томуугийн A хэсгийн (H3N2) вирус их илэрч байлаа. Гэхдээ өвчлөлт хэрхэн явагдах нь мэргэжилтнүүдийг зовоохгүй байна.
Өвчлөлтийн оргил үе нь ойрын хоёр сар гэнэ
Бээжин, Ляонинийн хүүхдийн эмнэлгүүдийн оншилгоонд хамрагдаагүй хатгааны дэгдэлтийг ДЭМБ тайлбартаа оруулав. Тус байгууллагын мэдээнд Хятад арваннэгдүгээр сард мэдээ хүргүүлэхдээ, хатгаатайгаар амбулаторийн зөвөлгөөнд ба эмнэлэгийн эмчилгээнд хандагчдын хэмжээ тавдугаар сараас хойш, томуу ба аденовирусний халдвар нэмэгдсэн гэхдээ хүүхдийн тасагт орны хомсдол үүсээгүй, хичээл сургууль хаагдаагүй гэжээ.
Энэ мэдээддийг нь Хятадад амьдарч байгаа гэрч нар баталж байна. Албан ёсны хэвлэл Global Times арванхоёрдугаар сарын 1-нд "Өөрсдийн вирусийг харахгүй байж, барууны зарим хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл Хятад руу хуцаж байна" гэж бичив. Тэр хөтөлбөрийн шинжтэй өгүүлэлд ДЭМБ-ын мэдэгдэл шигээр халдварт томууны улирлын дэгдэлт дэлхийн бүх орнуудад гардаг, Хятадад онцгойлоод байх зүйл юу ч алга гээд Швейцари, Франц, АНУ-д улирлын дэгдэлт гарч байгааг хэлжээ.
Энэ цагаар ДЭМБ Хятадын иргэд ба тэнд амьдарч байгаа гадаадынханд амьсгалын замын вирусний халдвар, томуунаас урьдчилан сэргийлэхийн тулд хамгаалалтын арга хэмжээ авахыг зөвлөжээ. Тус байгууллагын шинжээчид өвөл цагаар өвчлөлтийн тоо нэмэгдэнэ, өвчлөлтийн өсөлт нь эмнэлэгийн байгууллагуудын ачааллыг ихэсгэнэ гэж үзэж байна.
М.ЦОГТ