Америкийн олон мужууд Украинд цэргийн тусламж үзүүлсний буянаар тэрбумаар яригдах ашиг олжээ гэж Reuters агентлаг АНУ-ын засаг захиргаанаас Конгресст ирүүлсэн мэдээнээс ишлэн дамжуулжээ.
Reuters агентлагт олдсон мэдээгээр, АНУ-ын засаг захиргаа “сум хэрэгсэл, тактикийн машин” худалдан авахаар мөнгө, хөрөнгө оруулалтын нийт $27 тэрбумыг мужуудад хувиарласан газрын зургийг тараасан байв. Хамгийн өндөр $2,364 тэрбумын ашгийг Пенсильвани муж авчээ. Муж зэвсэг, сум хэрэгслийн ихээхэн хөрөнгө оруулалтай байв. Харин Аризона $2,196 тэрбумыг, Техас $1,45 тэрбумын ашгийг 155 мм-ийн сумны үйлдвэрлэлээс гарган авцгаажээ.
Аризона, Пенсильвани, Арканзас, Висконсин дөрвөн муж тус бүр нэг тэрбумаас илүү үйлдвэрлэлийн гэрээ байгуулсан байв. Үлдсэн $18 тэрбум гаруй долларыг 20 гаруй мужууд хуваан авсан байв. Иймэрхүү маягаар мужуудын ашгийг гаргасан зургийг конгресст тараан Киевт туслах сонирхолгүй эдгээр мужуудын бүгд найрамдахчуудыг засаг захиргаа өөрийн талд татахаар оролдож байна гэж Reuters мэдээндээ тэмдэглэв.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (1)