Байгальд ээлтэй, цэвэр эко түлшээр цэнэглэсэн онгоцоор анх удаа Атлантын далай дээгүүр нислэг үйлджээ.
Мягмар гаригт Лондонгийн Хитроу нисэх буудлаас хөөрсөн “Виржин Атлантик” компанийн “Боинг-787” онгоц хурмал түлш огт ашиглалгүйгээр Нью-Йоркийн Кеннедийн нэрэмжит нисэх онгоцны буудалд газардсан байна. Оронд нь хүнсний болон амьтны гаралтай тос болон ахуйн хаягдал сэлтээс гаргаж авсан 70 тонн ногоон түлш ашиглажээ. Онгоцонд арилжааны зорчигчид яваагүй. “Виржин Атлантик” компаний үндэслэгч Ричард Брэнсон, Их Британий Тээврийн сайд Майк Харпер зэрэг албаны болон ажил хэргийн төлөөлөл, инженерүүд сэтгүүлчид зэрэг хүмүүс зорчсон байна. “Боинг-787 Дримлайнер” онгоцноос ердийн нислэгийн үед ялгардаг хүлэмжийн хийн ялгаруулалтыг энэ удаагийн нислэгээр 70 хувь бууруулжээ.
Одоогоор энэ төрлийн түлш керосиноос хэд дахин өндөр өртөгтэй, бас харьцангуй бага хэмжээтэй үйлдвэрлэгдэж, хангамж нийлүүлэлтийн сүлжээ бүрэлдээгүй байгаа нь гол асуудал болж байна.
MNB.MN