x

ГАЗА: Гал түр зогсоох тохиролцоог хоёр хоногоор сунгажээ

Газын зурваст дайтагч талуудын байгуулсан дөрөв хоногийн гал зогсоох тохиролцоо дуусах мөчтэй зэрэгцэн дахин хоёр хоногоор сунгах болсныг зуучлагч Катар улс мэдэгдлээ. Тохиролцооны дагуу урьд шөнө Хамасын тал дахин 11 иргэнийг сулласны дотор 3 настай ихэр охид байсан гэсэн мэдээлэл байна. Ингээд Хамасын барьцаанаас 50 гаруй иргэн суллагдаад байгаа юм. Хариуд нь Израилын тал хорионд байгаа 33 палестин иргэнийг сулласны дотор дийлэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байна.

Гал зогсоох хугацаа сунгагдсан хоёр өдрийн дотор Хамасын тал дахин 20 иргэн суллана гэж амласан гэж АНУ-ын үндэсний аюулгүй байдлын хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдээлсэн байна. Урьд шөнө Хамасын барьцаанаас суллагдсан иргэдийн дотор Израил, Франц, Герман, Аргентин улсын иргэд байсан гэсэн мэдээлэл байна. НҮБ гал түр зогсоох хугацааг ашиглаж Газын зурвас руу тусламжийн хэрэгсэл, хоол хүнс нэвтрүүлэхээр яаравчилж байгаа. Нэн ялангуяа өвлийн улирал хаяанд ирсэн байгаа энэ үед Газын зурваст өвлийн дулаан хувцас хамгийн их хэрэг болж байгааг албанийнхан мэдээлж байна.

Газын зурваст сүүлийн үед байнгын бороотой байгаа нь орон гэрээсээ дайжсан, орох орон нь сүйдсэн хүмүүст хамгийн хэцүү байна гэдгийг БиБиСи агентлагийн сурвалжлагч газар дээрээс нь мэдээлж байна. Зарим иргэд гал зогсоох хугацааг ашиглаж, хил нэвтрэн гарах хүсэлтэй байгаа юм. Катарын талаас хоёр тал гал зогсоох хугацаагаа сунгасан гэж мэдэгдэж байгаа ч Израилын талаас одоохондоо албан мэдэгдэл гараагүй байна. Энэ долоо хоногийн сүүлээр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Израил болон Иордан голын баруун эрэгт айлчилж, нөхцөл байдалтай танилцан, Газын зурвас руу хүмүүнлэгийн нэмэлт тусламж оруулах талаар хэлэлцэх төлөвлөгөөтэй гэж мэдээлсэн байна.

Тэрээр дайн эхэлснээс хойш гурав дахь удаагаа энэ бүс нутагт айлчлах гэж байгаа нь энэ юм. Газын зурваст өрнөж байгаа дайныг ихээхэн шүүмжилдэг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш гал зогсоох хугацаа уртасч байгааг үзээд “хүн төрөлхтөнд итгэл найдвар үлджээ” гэсэн мэдэгдэл гаргаж, хугацаа хангалтгүй байх вий гэж эмээж байгаагаа мөн давхар илэрхийлсэн байна.

Монголын мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өчигдөр 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Өчигдөр 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Өчигдөр 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top