x

Британичууд Оросын сансарын хүчийг шагширав гэнэ

Британийн Daily Express сонин оросын пуужингийн "Авангард" цогцолборын боломжийн тухай өөрийн ажиглалтаас уншигчтай хуваалцав. Дэлхийн аль цэгт цохилт өгөх, түүнийг хаанаас харваж болох вэ?!

"Авангард" хэр хугацаанд АНУ хүрэх вэ?

Daily Express бичихдээ, энэ пуужингийн ер бусын чадвар нь түүнийг дэлхийн агаар мандлын цаанаас харваад богинохон хугацааны дотор дэлхийн ямар ч цэгт цохилт өгөх боломжтой гэжээ.

"Путингийн "солир" гэж нэрлээд байсан "пуужин" дэлхийн агаар мандлын цаанаас харвагдаж, дэлхийн аль ч цэгт хэд хэдэн байнд 30 минутын дотор тусна" гэж сонины материалд өгүүлжээ.

Өгүүлэлд тэмдэглэснээр, ийм  пуужин одоогоор цорын ганц нь бөгөөд цагийн дотор хэдэн арван мянга км замыг туулна хэмээн онцолжээ.

Ийм пуужинг Барууны пуужингийн довтолгооноос зэвсэг нь зогсоож чадахгүй гэж сонинд бичсэн байна. Тэдний хэлснээр пуужингийн энэ цогцолбор  Москвагийн стратегийн цөмийн цэвсгийн байлдааны чадварыг  мэдэгдэхүйцээр нэмэгдүүлж байгаа гэнэ. 

"Авангард" цогцолборын талаар юу тодорхой байна вэ?

Цэргийн тойм мэдээлдэг сайтаар "Авангард" цогцолбор нь хэд хэдэн үндсэн элементээс бүтэж байна. Нэгдүгээрт, тив алгасан нисэх баллистик пуужин, тэр нь цэнэгт хэсгийг тооцоолсон замд оруулан хурдыг нь авахуулах үүрэгтэй. Эхний шатанд энэ зорилгоор УР-100Н УТТХ пуужинг ашиглах ба цаашид түүнийг ирээдүйтэй гэж байгаа МБР РС-28 Сармат гэх тив алгасан нисэх баллистик пуужингийн үндсэн дээр бүтээх юм.

Хоёр дахь элемент нь гипер дууны хурдтай байндаа хүрэх байлдааны блок болно. Хурдыг нь авахуулан пуужинг хаясны дараа тэр хэсэг нь нислэгээ үргэлжлүүлэн байг сөнөөх юм.

Тэр заагдсан замаар унах цэнэгт хэсэг нь тив алгасан нисэх пуужингуудын цэнэгээс огт өөр. Тэр байндаа тусахаас гадна өөрөө нислэгээ өөрчлөх чадвартай. Үүнээс гадна зөөгч пуужин нь идэвхтэй хэсэгтээ түүнд өндөр хурдыг өгнө.

"Авангардын" нэг гол давуу тал нь түүний хурд юм. 2019 оны арванхоёрдугаар сарын ээлжит туршилтаар пуужин 27 орчим мах буюу дууны хурдыг үзүүлсэн гэж тэр үед Ерөнхий сайдын Батлан хамгаалахын аж үйлдвэрийг хариуцсан орлогч байсан өнөөгийн Роскосмосын захирал Юрий Борисов илтгэж байв.

Ийм боломж нь цэнэгт блокт маш богино хугацаанд байнд хүрч агаараас хамгаалах, пуужингийн довтолгооноос хамгаалах системийн амжилтын боломжийг бараг тэглэж байна.

Хэзээ туршигдсан хэдэн "Авангард" зэвсэглэлд орсон бэ?

2018 оны долоодугаар сард "Авангард" бүтээгдэж дуусаад түүнийг үйлдвэрийн дамжлагад оруулжээ. Борисов 2018 оны арванхоёрдугаар сарын 26-нд Оренбург мужийн Домбаровскийн байрлалын районоос Камчатскийн Кура туршилтын талбай руу амжилттай хөөргөсөн гэж мэдэгдсэн.

Пуужингийн туршилт амжилттай болсны дараа Путин тэр өдөртөө  цогцолборыг 2019 онд зэвсэглэлдээ авна гэсэн байв.

М.ЦОГТ

www.news.ru

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Эх оронч (172.69.45.143)
    Наад үлгэрээ цэцэрлэгийн хүүхдүүдэд ярьж өг! Дэлхийн хөгжилөөс хол хоцорсон улсыг магтан дуулах өвчин тусаа юу?
    2023 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (172.69.45.140)
    Оросууд хүн алах зэвсгнээс өөр юм хийж чаддаггүй улс. Хэзээ ч хүн төрлөхтний сайн сайхан, хөгжил дэвшил, эрүүл мэнд ирээдүйн төлөө юм хийж байгаагүй, хийж ч чадахгүй. 2-р дайнаар Германы хөгжүүлсэн пуужингийн технологийг олзолж авсанаараа пуужин хийж л сурсан өөр ямарч чадвар чадамж, техник технологи байхгүй.
    2023 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (172.69.45.141)
    АНУ руу туршаад үзвэл яасан юм бэ
    2023 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (172.69.252.156)
    Америк өнөөдөр хүн сансарт гаргах пуужингүй мөнгө төлж Оросын пуужинд сууж сансарт гарч байгаа. Аль дээр 1969 онд саран дээр зугаалдаг гэдэг нь инээдтэй. Э.Маск пуужин хийж байгаа ч одоогоор бүтэлтэй юм байхгүй. Хиймэл дагуул л сансарт гаргаж байна. Америк рекламд тархи угаалтанд дэндүү их хөрөнгө мөнгө цацдагыг ойлгох хэрэгтэй. Д2Д -д Америк Англи Канад байлдаж ялалт авчирсан. Орос оролцсон байхаа...гэдэг улс.
    2023 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (172.69.252.155)
    Ёстой инээдтэй мэдээ байна. Одоо Оросын сансарийн төв 100 хувийн уналтанд орчихоод дэлхийг гайхшруулж байна даа, за бараг Франц-Японы түвшинд очцон байгаа Юун Хятад, Энэтхэг
    2023 оны 11 сарын 25 | Хариулах
    • Чи мал бна
      Чи юугаа мэддэг юм малаа
      2023 оны 11 сарын 25
    • Элбэг
      Үхэр
      2023 оны 11 сарын 25
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өчигдөр 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Өчигдөр 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Өчигдөр 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top