Украины Зэвсэгт хүчин дайн эхэлснээс хойш хохирсон цэрэг, офицерийн тоо 190 мянгад хүрсэн байна гэсэн тоог Британийн Economist сэтгүүлд бичжээ.
"Америкийн албаны хүмүүсийн мэдээллээр, наад зах нь 70 мянган украин цэрэг алагдаж, 120 мянган цэрэг шархаджээ” гэж хэвлэлийн тоймд өгүүлсэн байна.
Үүнээс өмнө Францын Libération сонин Украины Зэвсэгт хүчний хохирлыг ойролцоогоор 200 мянган цэрэг офицер гэсэн байв.
Оросын БХЯ-ны албан ёсны мэдээгээр бол Украин өдөр бүр хэдэн зуун хүн, хэдэн арван нэгжийн техникээ алдаж байгаа гэжээ.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (2)