ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев
Их Британаас нийлүүлсэн ядмаг баяжуулалттай, сумны агуулахыг Украинд устгасны дараа Европын орнуудад хэдэн сарын турш дараа цацраг идэвхит бодисын тархалт нэмэгдсэнийг бүртгэж байна хэмээн Оросын Аюулгүй байдлын албаны нарийн бичгийн дарга Николай Патрушев Холбооны төв тойрогт хийсэн зөвөлгөөн дээр мэдэгджээ.
Тэрээр "Украины анги нэгтгэл ядмаг баяжуулалтай ураны голчтой сумыг хэрэглэж байгаатай холбоотой цацраг идэвхит бодисын аюул мэдэгдэхүйцээр нэмэгдлээ" гэж мэдээлэв.
Урантай сум нийлүүлсний үр дагаварын талаар Орос удаа дараа Баруунд сануулж байсан ч тэд үүнийг сонсоогүй өнгөрөөсөн юм. Үүний улмаас тэднийг Оросын эсрэг хэрэглэхээс сэргийлэхийн тулд агуулахуудад нь цохилт өгөн устгасан ба сүүлийн хэдэн сард европчууд өөрсдийн оронд цацраг идэвхит бодсын нэмэгдлийг бүртгэж байна. Өнгөрсөн долоо хоногт ураны бичил хэсэг Английн зүүн өмнө хэсгийн агаарт нэмэгдсэнийг бүртгэжээ. Энэ бүгд нь барууны орнуудын улстөрчид Украинд урантай зэвсэг нийлүүлэхдээ өөрсдийн ард түмнээ огт бодохгүй байгааг гэрчилж байна гэж Патрушев хэлжээ.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (1)