x

Ши Жиньпиний хайртай бүсгүй

Хятадын лидерийн эхнэр Пэн Лиюань улсынхаа түүхэнд “тэргүүн татагтай” албан ёсны цол авсан цорын ганц эмэгтэй юм. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна. Тэрээр 1962 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хятадын Шаньдун мужид төржээ. 

Энэ өдрийг тохиолдуулан түүний тухай танилцуулья.

Сая Америкийн Ерөнхийлөгч Жо Байден Хятадын дарга Ши Жиньпинийг хүлээн авч уулзахдаа хэд хоногийн өмнөөс эхнэрт нь төрсөн өдрийн баяр хүргэж эвгүй байдалд оруулав. Ши дарга эхнэрээ 11 дүгээр сарын 20-нд төрснийг хэлээд, ажил ихтэй баяр хүргэж амжаагүй гэх мэтийн манж үгээр тэр яриаг төгсгөлөө.

Пэн Лиюань Шаньдун мужийн зүүн өмнөд Юньчэн аймагт ”хувьсгалын эсэргүү” гэж цоллогдсон Соёлын ордны даргын гэр бүлд төржээ. Пэн өөрөө эцгээсээ ялгаатай нь бүх насаараа Хятадын засгийн газарт үнэнч гэдгээ харуулж ирэв.

Тэд хэрхэн танилцав

Гэрлэлтэд хэрхэн ханддагаа Ши Жиньпинийг засгийн оройд гарахаас өмнө Пэн Лиюань олон түмэнд сонсогдохоор хэлсэн байдаг. Дуурийн  дуучин бүсгүй олон хэвлэлд ярилцлага өгөхдөө, ирээдүйн нөхрийгөө “амжилттай, амбицтай, харилцаандаа тэргүүлэх” хүнийг харж байна гэж хэлж байжээ.

Тэр үед буюу эхний эхнэр Ке Линлинээс салсан байсан 33 настай Ши, 24 настай Пэн хоёр 1986 онд танилцжээ. Ши Хятадын зүүн нутгийн Сямынь хотын вице мэр байв. Хожим Лиюань ярихдаа тэр түүний төсөөлөлд яг таарсан хүн байсан гэж. Ши дурсахдаа, “анхны болзооны 40 минутын” дараа Лиюаньд эргэлтгүйгээр дурласан гэжээ.

Тэд гэртээ байх нь цөөхөн

Хосууд 1987 онд тансаг биш хуримласан ба 1992 онд тэдний охин Минцэ төржээ. Эцэг эхээсээ ялгаатай нь Сяо Муци (гэрийн өхөөрдсөн нэр) хүмүүсийн нүдэнд огт харагдаагүй.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин (зүүнээс нэгд) түүний эхнэр Пэн Лиюань (баруунаас хоёрт) Танзанийн ерөнхийлөгч Жакайей Мришо Киквете (зүүнээс хоёрт), 2013 он.

China Daily сонины өгүүлэлээр хосууд эхлээд цуг амьдрах нь ховор, хоёулаа улс орноороо байнга хэснэ, тэр намын зүтгэлтэн, эхнэр нь аялан тоглолтын жүжигчин байв.

Шигийн эхнэр Хятадын хувьд юугаар онцлогтой хүн бэ

Ши Жиньпин эхнэрээ нийтэд ил тод болгосон Хятадын анхны лидер. Пэн телевизээр даргын эхнэр гэхээсээ илүүтэйгээр бие даасан хүн гэж хэлэгдэх болов. Тэргүүн хатагтайн хувьд тэрээр НҮБ-ын талбаруудад, янз бүрийн олон улсын арга хэмжээнд оролцож ирэв. Пэн хурдан хугацаанд “Бээжингийн зөөлөн хүчний” элементын нэг болж чадлаа.

Хятадын хэвлэлээр хосуудын доно дулаан харилцааг онцолдог. Хятадын интернэтэд тэргүүн хосуудын зураг бичлэг вирус мэт тарж байгаа нь ер бусын үзэгдэл. Учир нь Хятадын түүхэнд “улсын удирдагч” болон “хайрын түүх” нь ямагт алс зайтай ойлголт байлаа.

Пэн Лиюанийн тухай юу тодорхой болсон бэ?

Пэн Лиюань хөгжмийн боловсролтой, маш дээд зэрэгт багтах сопрано хоолойтой. Залуудаа Хятадын Ардын чөлөөлөх армийн ансамблийн гоцлон дуулагч болон цэрэг хувцастайгаар тайзнаа дуулж иржээ.

Барууны хэвлэлүүд Пэн 2009 онд хошууч генерал цол авсан гэж бичив. Гэхдээ үнэн хэрэгтээ тийм биш. Тэр ямагт цэргийн албанд байснаас түүний тэтгэвэр хангамж нь хошууч генералынх шигээр тогтоогджээ. Ойролцоогоор энэ үеэс Пэн Ардын чөлөөлөх армийн урлагийн академийг удирдах болов.

Пэнийн нам, улсын гол үүрэг нь Ши Жиньпинд “хүнлэг имижийг” бүрдүүлэх явдал гэж хятад судлаачид хэлдэг. Ши гэр бүлийнхээ халуун дотно харилцааг ямагт онцлон  ард олондоо түүний чухлыг үзүүлж онцолж иржээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top