Өнгөрч буй онд Европын холбооны 10 оронд эдийн засгийн уналттай, хамгийн дээд сөрөг үзүүлэлтийг харуулна гэж Евро комиссын намрын эдийн засгийн урьдчилсан дүгнэлтэд өгүүлжээ.
Эдийн засгийн еврокомиссар Паоло Жентилони "ЕХ-ны 10 орон 2023 онд эдийн засгийн уналттай тулгарна” хэмээн хэллээ.
Еврокомиссын тараасан материалаас харахад ХБНГУ-ын эдийн засаг 0,3%-иар унана. Уналтын хамгийн хүчтэй үзүүлэлт Эстонид гарч тэднийг 2,6%-ийн доошлолттой байх гэнэ. Түүний дараа Исландад уналт 0,9% байх болно. Энэ бүгдийн зэрэгцээ ЕХ-нд хамгийн өндөр 4%-ийн өсөлт Мальтад, 2,6 хувийн өсөлт Хорватад тус тус гарах гэнэ.
Шведэд эдийн засаг 0,5-иар унана гэсэн нь шинжээчдийн хувьд гэнэтийн боллоо. Еврокомисс уналтуудын гол хүчин зүйлийн нэгээр Орост тавьсан эдийн засгийн хоригийн нөлөөг дүгнээгүй үлдээжээ.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (1)