Толь бичгийн мэдэгдэлд өгүүлэхдээ, шинэ үгийн заалт нь “хүмүүс яагаад зохиомол ой ухааны тухай ярих үнэн утга учрын голд нь орохоор” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Англи хэлний Кембрижийн толь бичиг 2023 оны үгээр "хий юм үзэж, сонсох" гэсэн утгатай "hallucinate" гэсэн үйл үгийг сонгон авчээ. Үйл үг нь зохиомол ой ухааны технологи хөгжсөн энэ үед шинэ утга санааны илэрхийлэл боллоо гэж толь бичиг үзэв.
"Кембрижийн толь бичгийн баг "hallucinate" гэсэн үгийг "хүмүүс яагаад зохиомол ой ухааны тухай ярих болсны жинхэн учир утгыг" гаргаж өглөө хэмээн мэдэгдэлдээ өгүүлжээ. Энэ үйл үг нь зохиомол ой ухааны технологи хөгжиж буй одоо цагт "хий хоосон мэдээллийг үйлдэх" гэсэн утга олсон гэж тэд үзжээ.
Үйл үгийн сонголт нь шинэ технологийн боломжийн ололт, мөн байгаа дутагдлыг онцлоход яг таарна гэдгийг толь бичиг тодотгожээ.
М.ЦОГТ