БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хоёрын уулзалт дөрвөн цаг үргэлжилж, бүх талаар нухацтай ярилцав. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн сайд Ван И сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Тэрээр "Дөнгөж сая Филоли эдлэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хоёрын уулзалт дөрвөн цаг үргэлжлэн бүх талын гүнзгий агуулгатай яриа явагдлаа" гэв.
Хятадын Гадаад хэргийн сайд үргэлжлүүлэн, уулзалт синхрон орчуулгатай явагдсан. Талууд Украины болон Ойрхи дорнодын сөргөлдөөнүүдийн талаар санал солилцож, уур амьсгалын өөрчлөлтөд анхаарлаа хандуулж, соёлын баялагын талаар зэрэг бүх сэдвээр ярилцсан.
Хоёр орны лидерүүд Хятад-Америкийн харилцааны хөгжлийг тогтвортой, эрүүл байлгах төлөвлөгөөний чиглэлийг тогтоосон гэв.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хоёр талын уулзалтыг зөв чиглэлд хийсэн “мэдэгдэхүйц алхам” гэж нэрлэв. Байден ашиг сонирхолдоо нийцүүлэн хаана боломж байна тэнд хамтран ажиллах болно. Дэлхий ч үүнийг биднээс хүлээж байна гэж дүгнэн хэлжээ.
БНХАУ-ын даргын Цагаан ордны эзэнтэй хийсэн хэлэлцээр нь долоо дахь уулзалт ба сүүлийн зургаан жилийн дотор Ши Жиньпиний АНУ-д хийж байгаа анхны айлчлал нь энэ юм.
М.ЦОГТ