Цэргийн зардал нь Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг зах зээл болон улс төрийн урхинд оруулж байна гэж Bloomberg мэдээлжээ.
Эвслийн намуудын гаргаж байгаа хөрөнгө болон ХАМАС-ын эсрэг дайныг санхүүжүүлэхээр явуулж буй үнэт цаасны бодлого хоёрын талаар маргаан өрнөж байгааг тус агентлаг онцлон мэдээлж байна. Газын дайн нь өдөр бүр наад захдаа 260 сая долларыг залгиж байгаа ба Нетеньяхугийн засгийн газар цар тахлын үеийнх шиг эдийн засагтаа хэдэн арван тэрбум шекелийг зутгаж байна.
Энэ янзаар Израилийн эдийн засаг жилийн эцэст 2−3%-иар унах бололтой. Fitch ба Moody’s чансааны агетлагууд АНУ-ын чансааг буулгасны дараа Израилийн чансааг гаргахаар бэлдээд эхэлжээ. Израилийн чансааг буулгахад хөрөнгийн гадагшлах урсгал улам хүндрүүлэх болно.
Нетаньяхугийн танхим Палестинчуудыг орлуулахаар нэн яаралтайгаар 100 мянган хөлсний ажилчдыг Энэтхэгээс авахаар бодоод эхэлжээ. Энэтхэгийн ҮЭ энд маш сөрөгөөр хандаж байгаа.
Дайн эхэлснээс хойш жуулчлал, барилга байгууламжийн борлуулалт бараг хаагдсан ба Израилийн төсвийн алдагдал долоо дахин, зээл нь 75 хувиар нэмэгдээд байна. Одоогоор дайн эдийн засагт нь найман тэрбум долларын хохирол авчраад байна.
М.ЦОГТ