Ямар аялал жуучлал хамгийн аюултай вэ? Бидний ихэнх нь Гималайд авирах эсвэл ганцаараа сэтүүт завиар далайг гатлах гэж хэлэх болов уу. Гэхдээ ийм аялалыг цөөн тооны зоригтой аялагчид эхэлдэг л дээ.
Зүгээр нэг ойд зугаалахдаа таван чухал зүйлийг авч явахгүй бол үхлийн аюултай байдаг. Тийм учраас хамгийн аюултай байгалийн дурсгалт газруудын чансааг тогтоогчид нээлттэй мэдээлэл, интернэтийг пост, нийтлэл ашиглажээ.
Мөн энэ чансааг засгийн газрын байгууллагуудын албан ёсны статистикт тулгуурлажээ. Статистик мэдээлэл олдохгүй үед Google хайлтаар орон нутгийн мэдээг, үндэсний хэл дээр нь хайсан байв. Мэдээллийг дэлхийд ковид байгаагүй 2019 оныхоор авсан байна.
Тэр үед Монбланд ууланд 100 үхэл, үхэлгүй 22 гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн байв. Энэ бүгдийн нийлбэрээр Баруун Европын хамгийн өндөр уул дэлхийн хамгийн аюултай газар болов. Энэ чансааны эхний аравт Альпийн нурааны өндөр оргилоос гадна Их Британийн Бен-Невис уул, Фүжи, Эверест, Килиманжаро, АНУ-ын Йосемитийн үндэсний парк, Өмнөд Африкийн ширээн уул, Маттерхорн уул, Гранд-каньон буюу Их хавцал, Ирландын Мохер цохио багтжээ.
Сүүлчийн 50-рт Арген, Бразил хоёрын хооронд дахь Игуасу хүрхрээ бичигджээ. Тэнд 2019 онд нэг хүн нас барсан мэдээлэл бүртгэгдсэн ба өмнө тийм тохиолдол огт бүртгэгдээгүй байв.
М.ЦОГТ