x

Британийн экс ерөнхий сайд Гадаад хэргийн сайд болжээ

Их Британийн ерөнхий сайд асан Дэвид Кэмеронийг Британи улсын Гадаад хэргийн сайдаар 2023 оны арваннэгдүгээр сарын 13-нд томилжээ.

Энэ тушаалд экс ерөнхий сайд Дэвид Кэмерон ДХЯ-ны сайдаар суудлаа сольсон Жеймс Клеверлийг орлохоор болж байна.

Гарал үүсэл, боловсрол, карьерын эхлэл

Дэвид Уильям Доналд Кэмерон (David William Donald Cameron) 1966 оны аравдугаар сарын 9-нд Оксфордшир гүнтний нутгийн Уонтиж гэдэг газарт төржээ. Түүний эцэг нь биржийн маклер, Их Британийн IV Вильгельм (1765-1837) хааны шууд удмын хүн, эх нь барон хэргэмтний охин байжээ.

Дэвид Итоны коллежид 1979-1985 онуудад суралцаж, 1985-1988 онуудад Оксфордад улс төр, гүн ухаан, эдийн засгийг үзжээ.

1988-1992 онуудад Кэмерон Консерватив намын судалгааны төвд намын стратегийг боловсруулах, парламентын сонгуулийн мэтгэлцээний хэвлэлийн бага хурал бэлтгэх ажилтай байв. 1992-1993 онуудад Сангийн сайдын тусгай зөвлөх, 1993-1994 онуудад Дотоод хэргийн сайдын зөвлөх, 1994-2001 онуудад британийн Carlton Communications медиакомпанийн гүйцэтгэх зөвлөлд багтан олон нийттэй харилцах тасгийг толгойлжээ.

Тэр 2001 онд Британийн парламентын нийгэмлэгүүдийн танхимд сонгогдон дотоод хэргийн тусгай хороог даргалав.

2003 онд Консерватив намын орлогч дарга болон “сүүдрийн засгийн газрынх” нь бүрэлдэхүүнд олон тушаал эрхэлж, 2005 онд сүүдрийн Боловсролын сайд болжээ.

Ерөнхий сайд

2005 оны арванхоёрдугаар сар 1997 оноос хойш сөрөг хүчин байсан Консерватив нам сонгуульд ялав. Олонх биш 36,1 хувийн саналтай байсан намыг Кэмерон Либерал ардчилагч нартай эвсэлдүүлэн өөрөө 44 насандаа ХIХ зуунаас хойших хамгийн залуу Ерөнхий сайд болсон төдийгүй засаг захиргааны сайд, Сан хөмрөгийн лорд болжээ. Тэрээр 2013 онд Европын холбооноос гарах санал асуулгыг 2015 оны сонгуульд нам нь ялбал зарлана гэж амлав. Нам нь сонгуульд олонхийн саналаар ялан санал асуулга явуулах эсэхийг нам дотроо шийдсэн юм.

Кэмероны үед ажилгүйтэл 7,9%-5,1% хүртэл, инфляц 4,5%-иас бараг тэглэтэлээ унажээ. Хэмнэлтийн хатуу бодлогоор төсвийн алдагдлыг  2010 оны £144 тэрбумаас 2015 онд £79 тэрбум хүртэл багасгажээ. 2013 онд Британийн хаан ширээ залгамжлах тэгш эрхийг хоёр хүйст адилхан тогтоож ахмад нь залгаламжлана гэж тогтоосон байв.

2011 онд Их Британи Ливийн эсрэг эвслийн ажиллагаанд НҮБ-ын АЗ-ийн тогтоолын дагуу,  2014 онд “Исламын улс” бүлэглэлийн эсрэг эвсэлд тус тус оролцжээ. 2016 онд сэтгүүлчид Панамын гэх баримтыг нийтэлсний дараа тэрээр оффшорын дуулианд нэр нь орсон учир огцрохыг шаардав. Тэр эцгийнхээ Blairmore Holdings компанид данстай байснаа ерөнхий сайд болохоос өмнө хаалгасан гэж байв. Бүх нийтийн санал асуулгын дүнгийн дараа тэр огцорч мөн парламентын гишүүнээс татгалзжээ. Тереза Мэй түүний оронд Ерөнхий сайд болсон юм. Огцорсны дараа тэр янз бүрийн сан, төвүүдэд ажиллаж байв.

Хувийн мэдээлэл

Кэмерон 2019 оны есдүгээр сард For the Record гэсэн намтар номоо нийтлүүлжээ. Тэр эхнэр8 4 хүүхэдтэй. Харамсалтай нь том хүү нь 2019 онд өөд болжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top