Энэ долоо хоногт БНСУ-д элсэлтийн ерөнхий шалгалт эхэлж, 500 мянга орчим сурагч энэ шалгалтад оролцох төлөвтэй байна. Тэгвэл энэ шалгалтад мөн хүүхдийн засан хүмүүжүүлэх газар ял эдэлж байгаа 10 эрэгтэй сурагч оролцоно гэдгийг албаныхан мэдээлжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард Өмнөд Солонгосын хүүхдийн засан хүмүүжүүлэх газар “Манделагийн хөвгүүдийн сургууль” нэртэй сургуулийг байгуулж, 14-17 насны хөвгүүдэд нийгэмшил олгох, засан хүмүүжүүлэх газраас гараад гэмт хэрэгт бага орооцолдох тал дээр нь анхаарах ерөнхий боловсролын болон нийгэмшүүлэх сургалтууд орж эхэлсэн байна.
Тэд энэ пүрэв гаригт төгсөх ангийн сурагчдын нэгэн адилаар есөн цагийн турш боловсролын яамнаас авчрах таван бүлэг сэдэв бүхий элсэлтийн шалгалтын материалыг ханын цаг, элдэв бичиг тэмдэглэгээгүй ангид гадны долоон ажиглагчийн хатуу хяналт дор хийж гүйцэтгэх юм байна.