Английн хаан III Чарльз Парламентын танхимд засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж анх удаа үг хэлжээ. Их Британийн уламжлал ёсоор эзэн хаан Парламентын оны ээлжит чуулганыг нээж үг хэлдэг ёстой.
Гуравдугаар Чарльз хаан өнгөрөгч 2022 оны есдүгээр сард хатан хаан II Елизабетаас хаан ширээг өвлөн авсан. Түүнийг хаан ширээнд суусан жил Парламентын чуулган жил хагас үргэлжилсэн тул тус ондоо Парламентыг нээж үг хэлж амжаагүй юм байна.
Хаан Чарьз чуулганы эхэнд хэлсэн үгэндээ нас эцэслэсэн хатан хаан II Элизабетэд хүндэтгэл үзүүлж, дараа нь "Ерөнхий сайд Риши Сунакын засгийн газар улсаа урт хугацаандаа хөгжүүлэх шийдвэр гаргах эрх мэдлийг атгаж байна. Нэн тэргүүнд инфляцыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг хурдасгах хэрэгтэй" гэсэн байр суурийг илэрхийлжээ.