x

Энэтхэгийн нийслэлд агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, сургуулиудыг хаажээ

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын захиргаа хотынх нь агаарын чанар дээд цэгтээ хүрч муудсаны улмаас агаар бохирдуулагч тээврийн хэрэгслүүдийг хориглож, бага сургуулиудыг хаагаад байна. Хотын агаарт тогтсон тоосонцрын үүлийг сарниулахын тулд хотын эрх баригчид ус шүршигч машинууд болон мананцрын эсрэг буу зэргийг ашиглаж байгаа, иргэдийн олонх нь хамгаалалт болгож амны хаалт хэрэглэж байгаа юм байна.

Дели хот орчмын агаарын чанар сүүлийн өдрүүдэд гамшигийн хэмжээнд хүрч, үзэгдэх орчин эрс хязгаарлагджээ. Дэлхийн агаарын бохирдол ихтэй хотуудыг бодит цагийн горимд үнэлдэг Швейцарийн “Ай-Кью Эйр” группийн жагсаалтад өчигдөр Шинэ Дели хот агаарын чанарын индексийн “онц аюултай” буюу 640 гэсэн үзүүлэлтээр дахин “тэргүүлжээ”. Бохирдолд хяналт тавих Улсын төв зөвлөлийн мэдээгээр, агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ 400PМ-ээс давсан нь дэлхий даяар мөрддөг аюулгүйн хэмжээнээс даруй 10 дахин хэтэрсэн үзүүлэлтэд хүрсэн гэсэн үг юм байна.

Үүний улмаас уушгины цочмог болон архаг бронхит багтраа өвчин үүсэх эрсдэлтэй байна. Ойрын 2-3 долоо хоногийн туршид байдал улам муудах төлөвтэй байгаагаас бага сургуулиудыг хаасны зэрэгцээ нэн шаардлагатайгаас бусад бүх барилгын ажлыг зогсоосон байна. Мөн 10-15 хүртэл жил унаж ашиглаж байгаа бензин, дизель хөдөлгүүрт автомашин, автобус, ачааны машинаар хөдөлгөөнд оролцсон жолооч нарт 20 мянган рупий буюу 250 америк долларын торгууль ногдуулах шийдвэрийг хотын захиргаанаас нэвтрүүлжээ.

Түүнээс гадна энэ сарын 12-ны өдөр хинду шашны Дивали гэрлийн баярын үеэр салют буудуулах зэргээр байдлыг улам муутгахгүй байхыг эрх баригчдын зүгээс иргэдэд анхааруулж байна. 28 сая хүн амтай Нью-Дели болон нягтшил ихтэй бусад хотод жил бүр намар өвлийн зааг үед агаарын чанар ийнхүү мууддаг нь тариаланчид өдийд үр тарианы үлдэгдлээ шатаадаг, дээрээс нь гэрлийн баяр давхцах, салхигүй тогтуун байх зэрэг олон нөхцөл шалтгаан нөлөөлдөг байна. Эрх баригчид тариачдад үр тарианы үлдэгдлээ цэвэрлэх машин худалдаж авахад нь мөнгөн дэмжлэг олгох зэргээр уламжлалт арга барилаас нь салгах арга хэмжээ авч байгаа юм байна. Пенжаб мужид гэхэд өнжмөл үр тариагаа шатаах үзэгдэл 30 хувиар буурчээ. Энэтхэгийн цаг уур судлалын хүрээлэнгийн мэдээгээр, үр тарианы үлдэгдэл шатааснаас үүдсэн утаа тортог Шинэ Дели хотын агаарын бохирдлын 25 орчим хувийг эзэлдэг байна.

Монголын мэдээ агентлаг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top