НӨАТ-ын буцаан олготыг 5 хувь болгох Ажлын хэсэг байгуулагдлаа.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурал өнөөдөр боллоо. Уг хуралдаанаар 100 мянган гаруй иргэнээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх саналыг хэлэлцэж, уг асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа.
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн томилогдож, Г.Амартүвшин, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Б.Жавхлан, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор нарын долоон гишүүний бүрэлдхүүнтэй байгуулагдлаа.