x

Олон улсын тавцанд найрсаг харилцаагаа бэхжүүлэхэд эмэгтэй гишүүд санаачлагатай ажиллах болно

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн нар 2023 оны аравдугаар сарын 31-ний өдөр Европын Парламентын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт амжилттай болж өндөрлөсөнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашид хууль тогтоох байгууллагууд хоорондын олон талт хамтын ажиллагаа илүү өргөжин хөгжих ахиц дэвшил дагуулж буйг онцлон тэмдэглэв. Тэрбээр үргэжлүүлэн, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчимд тулгуурласан нийтлэг үнэт зүйлсийнхээ хүрээнд олон улсын тавцанд найрсаг харилцаагаа бэхжүүлэхэд парламентын эмэгтэй гишүүдийн төлөөлөл идэвх, санаачлагатай ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Европын Парламентын гишүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски хэлэхдээ, Монгол Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн мэдрэмжтэй парламент байх зорилтыг бүс нутагтаа жишиг болохуйц амжилттай хэрэгжүүлж буйд талархал илэрхийлэхийн сацуу эмэгтэй парламентчдын оролцоог нэмэгдүүлж, тэдний нөөц боломжийг бүх талаар дэмжин ажиллахаа уламжиллаа. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангахын тулд олон улсын байгууллагуудын зөвлөмж, ажиглалтад үндэслэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч буйгаа тэмдэглэв. Энэ хүрээнд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулсан нь парламентад эзлэх эмэгтэй гишүүдийн хувийг нэмэгдүүлэх, цаашид бүх түвшинд тэдний оролцоо, манлайллыг сайжруулахад чухал түлхэц болно гэж дурдлаа.

Ноён Томаш Здеховскийн хэлснээр, Европын Парламентын нийт бүтцэд эмэгтэй гишүүдийн эзлэх хувь давамгайлдаг төдийгүй шийдвэр гаргах болон удирдах албан тушаалтнуудын 2/3 нь эмэгтэйчүүд байдаг гэлээ. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, нийгмийн уламжлалт хандлагад суурилсан сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг хүйлсийн ялгаварлалгүйгээр жигд тогтоох гэхчилэн эмэгтэйчүүдийн төлөөллийг бүх шатны албан тушаалд дэмжихийн тулд цогц шийдлийг хэрэгжүүлэх хэрэгтэйг онцлов.

Түүнчлэн Европын Парламентын гишүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски, шинэ үеийн Монгол залуус мэдлэг, хандлагаараа манлайлж буйг сайшаагаад, цаашид төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, тэгш оролцоог дэмжихэд бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд, талууд хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломж, шийдлийн талаар харилцан санал солилцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?...
Top