x

“Нүүрсний хулгай”-г хянан шалгах хороонд шинээр 7 хянан шалгагч, шинжээчийг томиллоо

“Нүүрсний хулгай”-г хянан шалгах УИХ-ын Түр хороо хуралдаж хянан шалгалтын ерөнхий төлөвлөгөөг батлан, шинээр 7 хянан шалгагч, шинжээчийг томиллоо. Ингэснээр нийт 12 хянан шалгагч, шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр нэг сарын хугацаанд хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэн, урьдчилсан байдлаар 2 үе шаттайгаар энэ ондоо багтаан нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

УИХ-ын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах Түр хороо өнөөдөр хуралдлаа.

УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг тус хянан шалгах Түр хорооны даргаар томилсон. Тэрбээр, Хянан шалгах хороо цаг хугацааны нөхцөл байдлыг тооцон үзээд Түр хорооны сонсголыг хоёр удаа зохион байгуулах нь зүйтэй юм. Эхний сонсголыг ирэх 12 дугаар сарын 4-8-ны өдрүүд, хоёр дахь сонсголыг мөн 12 дугаар сарын 8-22-ны өдрүүдэд хийхээр төлөвлөж байна. Хугацаа шахуу учраас шинжээчийн тоог нэмэгдүүлж, 8-9 хүний бүрэлдэхүүнтэй байх саналтай байна гэв. Ерөнхий төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Түр хорооны хяналт шалгалтаас үр дүн гаргах ёстой. Энэ удаагийн сонсголд ажиллах шинжээчид өмнөх Ажлын хэсгийн шинжээчдийн дүгнэлттэй танилцсан эсэх талаар асуухад Түр хорооны дарга Б.Энхбаяр, өмнөх Түр хорооны шинжээчдийн ажилласан 40 хуудас материал буй боловч гарын үсгээр баталгаажаагүй, улмаар нэгдсэн шинжээчийн дүгнэлт гаргаагүй учраас нотлох баримтын шаардлага хангаагүй хэмээн үзсэн. Мөн өмнөх шинжээчдийн бүрэлдэхүүнд сонирхлын зөрчилтэй хүн ажиллаж байсан гэж үзэж байгаа. Тиймээс энэ удаа шинжээчдийн хараат бус, мэргэшсэн байдлыг хангах чиглэлээр өргөтгөнө. Үндэсний аудитын газраас 2 хүн, Монгол банкнаас 4 хүн оролцуулах саналтай байна. Нүүрсний худалдан авалтын гүйлгээнээс гарсан мөнгөний 70 хувь нь гадаад улсууд руу шилжсэн байгаа. Тиймээс гадаад улс руу шилжсэн гүйлгээг хянах тусгай эрхтэй хүнийг Монгол банкинаас авч ажиллуулна гэв.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, шинжээчийн тоон нэмэгдүүлэхийг  дэмжиж байна гээд хянан шалгах асуудлын цар хүрээг тогтсон эсэх талаар асуув. Түр хорооны дарга Б.Энхбаяр, УИХ-ын Хяналт, шалгалтын Түр хорооны ажил гүйцэтгэх захирамжийн дагуу нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс таван толгой” ХХК, “Таван толгой” ХК-ийн анх байгуулагдснаас өнөөдрийг хүртэлх бүх үйл ажиллагааг он дарааллаар шалгана гэсэн үг гэв. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар олон нийтийн мэдээллээр хангах, цөөнхийн санаа бодлыг тусгах талаар сайн ажиллахыг хүслээ.

үр хорооны дарга Б.Энхбаяр асуудлын цар хүрээ өргөн, хугацаа их давчуу учраас өөрийн бүхий л цаг хугацаагаа дайчлан онцгой анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Түүний дараа хянан шалгах Түр хорооны ерөнхий төлөвлөгөөг гишүүдийн олонх дэмжиж баталлаа.

Түр хорооны хуралдаан УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 12.2, 12.3-т заасны дагуу хянан шалгагч шинжээчийг томилох асуудлыг хэлэлцэхээр хаалттай горимоор үргэлжлүүлэн хуралдахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?...
Top