АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар ТУСГААР ТОГТНОЛ үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлэн болгожээ.
Тус хуулийн төслийн хамгийн чухал асуудал нь өнөөдөр авилгын үүр болоод байгаа төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох замаар засаглалыг нь сайжруулах асуудал юм.
Энэ нь эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулахад чиглэгддэг АН-ын суурь үзэл баримтлалтай яв цав нийцэж байна.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл өнөөгийн эрх баригчид авилгатай тэмцэж байна гээд хүн яриад байгаа боловч авилгын үндсийг таслахыг хүсэхгүй байна гэж шүүмжлэв.
Тэрбээр эрх баригчдын авлигын тэмцлийг хогийн ургамлыг оройгоос нь тайраад, үндсийг нь услаад байгаатай адил байна гэж зүйрлэлээ. Тус намын өргөн барьсан ТУСГААР ТОГТНОЛ үндэсний баялгийн сангийн хуулийн төсөл батлагдвал төрийн өмчит компаниуд шил дараалан нээлттэй компаниуд болж хувьцаа нь арилжигдахаас гадна иргэд давуу эрхийн хувьцаагаар дамжуулан уул уурхайн баялгаас шууд хувь хүртдэг болох юм.
Тус хуулийн төслийг боловсруулах явцад хэлэлцүүлсэн олон удаагийн хэлэлцүүлгийн үеэр иргэд 1072 хувьцаа нь үнэ цэнэгүй болсон, уул уурхайн салбар авлигад идэгдээд байгааг хурцаар шүүмжилж, өөрт ногдох хувьцааныхаа ашгийг шууд хүртдэг болох үндэсний баялгийн сангийн хуулийг дэмжихээ илэрхийлжээ.