Льюистон хотод болсон халдлагын улмаас дор хаяж 22 хүн амиа алджээ.
АНУ-ын Льюистон хотын олон нийтийн газарт зэвсэгт этгээд халдлага үйлдсний улмаас дор хаяж 22 хүн амиа алдсан ба гэмт хэрэгтэн ресторан, дэлгүүр, цэнгээний төв гэсэн гурван газар руу гал нээсэн байна.
- NBC телекомпанийн мэдээнд өгүүлснээр хохирогчдын тоо 60 гаруй хүн болж байна.
- Цагдаагийн албанаас гэмт хэрэгтний зургийг нийтэлжээ.
- Хоёр гэмт хэрэгтэн буудлага үйлдсэн байж магадгүй ба тэдний нэг нь баригдсан.
- Цагдаагийн газраас гэмт хэрэгтний нэрийг зарласан ба АВС телевизээр мэдээлснээр, Роберт Кард нь цэргийн алба хаасан, галт зэвсэг эзэмших сургалтын багш гэнэ. Тэр сэтгэцийн асуудалтай өнгөрсөн зун эмнэлэгт эмчлүүлсэн ба одоо түүнийг хэдэн зуун цагдаа хайж байна.
- Сэжигтэн Сако хотын цэргийн сургалтын баазад нэвтрэн тэнд халдлага үйлдэнэ гэж заналхийж байжээ.
- Хууль хяналтын байгууллага энэ хэргээс терроризмыг олж хараагүй гэж хэлснийг NBC News мэдээлэв.
- Льюистон хотын захирагч Карл Шелин оршин суугчдад хууль хяналтын байгууллагын зааврыг мөрдөн гэртээ байхыг уриалжээ.
- Ерөнхийлөгч Жо Байден Мэн мужийн захирагч Жанет Миллс, энэ мужийн санаторуудтай ярилцан холбооны засгийн газрын тусламжийн санал болгожээ.
- Энэ гэмт хэрэгт амь үрэгдэгчдийн тоо нь Мэн мужийн жилд гардаг хүн амины хэрэгийн хохирогчдын дундаж тоотой зэрэгцэв. 2022 онд мужид 22 хүн, 2020 онд 20 хүн амь үрэгдсэн байжээ. Льюистонд 40 мянга орчим хүн амьдардаг.
- Льюистон дахь буудлага энэ жилд АНУ-д гарсан 565 дахь аллага болсон ба энэхүү тоог арилжааны бус Gun Violence Archive байгууллага мэдээлжээ.
- Энэ гэмт хэргийн улмаас 16 хүн амиа алдсан мэдээ гарав. Харин цагдаагийн мэдээнд үрэглэгчлийн тоог 22 болоод байна гэжээ. 60 орчим хүн шархаджээ.
М.ЦОГТ