Газын зурвасыг Израиль бөмбөгдөх үеэр 3,3 мянга гаруй хүүхэд үрэгдэж, өөр мянгаад хүүхэд нуранги дор үлдээд байна гэж Палестины Эрүүл мэндийн яамны төлөөлөгч Ашраф аль-Кудра мэдэгджээ.
Аравдугаар сарын 7-ноос хойш Израилийн довтолгоонд Газын 8005 хүн тэдний тоонд 3324 хүүхэд, 2062 эмэгтэйчүүд, 460 ахимаг насны хүн үрэгдээд байна.
Газын эрүүл мэндийн системийг Израиль сүйрүүлэх үеэр 116 эмнэлэгийн ажилтнууд, түргэний 25 машин устгагджээ. Израиль 57 эмнэлгийн байгууламж руу санаатай довтолж 32 эмнэлэгийн барилгыг устгажээ.