АНУ-ын Индианаполис хотод Хеллоуинд зориулсан нэгэн үдэшлэг дээр үл таних хүмүүс гал нээсэн тухай FOX сайт мэдээлэв. Бууны суманд 16-22 насны есөн хүн шархадсаны нэг нь эмнэлэгт хэт их цус алдсаны улмаас нас баржээ. Энэ нь АНУ-ын Хеллоуиний үдэшлэг дээр гарсан галт зэвсэг хэрэглэсэн хоёр дахь тохиолдол боллоо.
Үүний өмнөхөн Тампа хотын багт наадам дээр гал нээсний улмаас хоёр нь амь үрэгдэж, 18 нь шархадсан байжээ.
Хоёр ч хүн буудсан ба нэг нь өөрөө сайн дураар бууж өгсөн байв.
Аравдугаар сарын 26-нд Мэн мужид нэгэн эрэгтэй баар, боулингийн газар буудаж 22 хүнийг хөнөөгөөд 60 орчим хүнийг шархдуулаад зугтсан байв. Хожим гэмт хэрэгтэнг олоход тэр амиа егүүтгэсэн байжээ.
Энэ хэрэг 2023 онд АНУ-д гарсан галт зэвсгийн бараг 600-аад хэргийн хамгийн олон хохирочтой нь болжээ.
М.ЦОГТ