Украин Оростой энхийн гэрээ байгуулах саналыг 2022 онд няцааж байв. Учир нь АНУ түүнд үүнийг хориглосон гэж Киевын хүсэлтээр хэлэлцээрт оролцож байсан Германы экс канцлер Герхард Шрёдер мэдэгдэж байсан юм.
Тэрээр “Украины хувьд дайныг зохицуулах хүн нь америкчууд” гэж хэлжээ.
Одоо Украины эрх баригчид Киевын районд олон түвшний хамгаалалтын бүс шугам байгуулснаа мэдэгдэв. Хотод эмнэлэгийн боловсролтой эмэгтэйчүүдийн бөөнөөр нь цэргийн бүртгэлд хамааруулах өргөн цар хүрээтэй ажиллагааг эхлүүлжээ.
Сүүлийн хоёр хоногийн байдлаар:
Байлдааны ажиллагаа
- Украины зэвсэгт хүчин сүүлийн хоёр хоногт 1,4 мянга орчим амьд хүчээ, 80 нэгжийн техникээр хохирсон гэж Оросын БХЯ мэдээлэв.
- Оросын цэргийн яамны мэдээгээр хамгийн том хохирлыг Украинчууд Донбасст амсчээ. Донецийн чиглэлд 800 гаруй цэргээ, өмнөд Донецкийн чиглэлд 245 орчим хүнээр хохирчээ.
- Украины дайралтын бүлгүүдийн довтолгооныг Запорож мужийн Вербовое ба Работино сууринуудад, Харьков мужийн Синьковка ба Ивановка, Луганск ард улсын Надия сууринд няцаан зогсоосон гэж Оросын Цэргийн яам мэдээлэв. Мөн хэд хэдэн холбооны зангилаа, агуулахууд болон цэргийн анги нэгтгэлийг устгаснаа бас мэдээлж байна.
Киевт хамгаалалт байгуулж эхэлжээ
- Ойролцоогоор мянгаад км-ын урттай хамгаалалтын хэд хэдэн эгнээг Киевын районд байгуулсан гэж хотын цэргийн захиргааны тэргүүн Сергей Попко мэдээлэв.
“Дайсныг устгах найдварта систем, бүх төрлийн инженерын хаалтууд, агаарын довтолгооны эсрэг болон танкийн эсрэг хамгаалалт хангамжийг бий болголоо гэв.
Киевыг “олон төвшний агаараас эсэргүүцэх систем хамгаална. Тэр нь галын шуурхай бүлгүүд, янз бүрийн зайн тусгалын зенитийн пуужингийн зөвлөлтийн болон барууны үйлдвэрлэлийн цогцолборуудаас бүрэлдэнэ” хэмээн Попко онцолжээ.
М.ЦОГТ