Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн тоо ойролцоогоор 222 болсон тухай даваа гаригт Израилийн хамгаалалтын армийн төлөөлөгч Даниэль Хагари албан ёсоор мэдэгджээ.
Энэ талаарх бичлэгийг The Jerusalem Post хэвлэл мэдээлсэн байна.
Израилийн зэвсэгт хүчинд “Газын зурваст барьцаалагдсан 222 хүний тухай мэдээлэлтэй” ба барьцаалагдсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй холбоотой байгаа гэв.
Хэвлэлийн бага хурлын явцад Хагари мэдээлэхдээ, аравдугаар сарын 23-ны байдлаар ЦАХАЛ-ын хохирол нь дайн эхэлснээс хойш 308 хүн болсон гэжээ.
Сүүлийн мэдээгээр, зэвсэгт сөргөлдөөнд Израилийн 5431 хүн нэрвэгдэж, 1,4 мянгаас давсан хүн амь үрэгджээ. Палестины эрүүл мэндийн яамны мэдээгээр Газын зурваст 4651 хүн алагдаж, 14 245 хүн шархаджээ.
М.ЦОГТ