Донбассын хүн амыг хамгаалах цэргийн тусгай ажиллагаа гэх дайныг Орос 2022 оны хоёрдугаар сарын 24-ноос эхлэн явуулсан билээ. Украин дахь цэргийн ажиллагааны албан ёсны мэдээллийг БХЯ дамжуулдаг.
Тухайлбал, Оросын БХЯ-ны аравдугаар сарын 14-20-ны хоорондын долоо хоногийн мэдээнд ОХУ-ын Зэвсэгт хүчин энэ хугацаанд Украины ЗХ-ний агуулахад дөрвөн удаа цохилт өгөв. Мөн украины цэрэг, үндсэрхэг үзэлтнүүд, гадаадын хөлсний цэргийн байрлалуудад довтолсон гэжээ.
Мөн Тэнгисийн баггүй завиудын агуулах, тэсрэх бодис үйлдвэрлэх цех, оператив-тактикийн пуужин угсрах урлан, "Азов" гэх үндсэрхэг үзэлтнүүдийн бүлэглэл, гадаадын сурагчид болон хөлсний цэргийн анги нэгтгэл байрлал зэргийг устгасан гэжээ.
Өмнөд донецкийн чиглэлд оросын цэргийнхэн илүү ашигтай байрлалыг эзлэн эсрэг талын хоёр сөрөг довтолгооныг няцаажээ. Мөн Угледар, Урожайный, Старомайорскийн районуудад Украины довтолгоонуудыг няцаан 1010 цэргийн албан хаагч, есөн хуягт, 19 авто ба найман их буу, нэг тийрэлтэт сумаар галлагчийг сөнөөжээ.
Запорожийн чиглэлд оросын арми идэвхтэй хамгаалалтыг хийж Вербовый, Работино районуудад 10 довтолгоог нь няцаан 475 цэрэг, 11 танк, 22 хуягт, 18 автомобиль, 14 хээрийг их бууг нь устгасан байна.
М.ЦОГТ