Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд хөлбөмбөгийн 1966 оны аварга болж байсан сэр Бобби Чарльтон 86 насандаа таалал төгсчээ. Энэ тухай “Манчестер Юнайтед” клубын сайт бямба гаригт мэдээлсэн байна.
Мэдээнд Чарльтоныг клубын түүхэнд хамгийн агуу, хамгийн хайртай тоглогчдын нэг байсан хэмээв.
“Сэр Бобби зөвхөн Манчестер, Их Британид ч биш ер нь хөлбөмбөг тоглодог орнуудад баатар нь байсан юм. Түүний спортын чадвар, үнэнч шударга зан чанар, хөлбөмбөгчийн гайхамшигтай тоглолт нь олон сая хүний хайрыг татаж чадсан. Сэр Бобби тоглолтын супер аварга гэдгээрээ үүрд дурсагдан үлдэнэ” хэмээн мэдээнд өгүүлжээ.
Клуб талийгаачийн эхнэр, охидууд, ач зээ нарт нь эмгэнэл илэрхийлжээ.
Хөлбөмбөгийн ертөнцөд Бобби Чарльтон нэрээр алдаршсан Роберт Чарльтон 1937 оны аравдугаар сарын 11-нд төржээ.
Тэрээр 1966 оны “Алтан бөмбөг” шагналтан ба 1956-1973 онуудад “Манчестер Юнайтед” клубт тоглосон ба Английн шигшээгийн бүрэлдэхүүнд 1966 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга цол хүртжээ.
Тэрээр олон тооны шагналтай ба Английн хөлбөмбөгийн Алдрын танхимд мөнхөрсөн нэгэн. FIFA, UEFA талийгаачийг хөлбөмбөгийн гайхамшигтай тоглогч гэж нэрлээд гашуудлаа илэрхийлжээ.
Түүний нас барсан шалтгааныг мэдээллээгүй байна.
М.ЦОГТ