Лондон хотод цагдаагийн ажилтнууд швед эко идэвхитэн Грета Тунбергийг саатуулав. Энэ тухай Fossil Free London гэх хөдөлгөөн Х буюу Twitter сүлжээгээр мэдэгджээ.
Мэдээг дагалдсан гэрэл зурагт цагдаагийн ажилтнууд Тунбергийг авч яваа нь буужээ. Грета Тунберг “нефтийн мөнгө тонилтугай” гэсэн үгтэй тэмдэг зүүжээ.
Эко идэвхитнүүд эсэргүүцлийн ажиллагааг Inter Continental London Park Lane буудлын дэргэд зохион байгуулжээ. Тэнд мягмар гаригаас нефть, хийн компаниудын Energy Intelligence гэсэн нэртэй цугларалт явагдаж байгаа юм.
Энэ оны аравдугаар сарын 11-нд Тунбергийг энэ жилийн долдугаар сард нефтийн боомтод явагдсан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсаалд оролцохдоо цагдаа нарт захирагдаагүй гэж торгожээ. Тунберг өдрийн 50 кроны торгуулийг 90 хоногийн турш төлөх торгуулийн ялтай байгаа юм.
Мөн ийм зөрчлөөр Тунберг долдугаар сарын 4-нд бас шүүгдэв. Тэрээр автын хөдөлгөөнийг боогдуулсан жагсаалд оролцоод “замаас холд гэсэн цагдаагийн тушаалыг үл сонссон” гэж шийтгэгджээ.
Грета Тунберг 2019 онд НҮБ-ын индрээс дэлхийн гүрнүүдийн лидерүүдийг экологийн асуудалд анхаарахгүй байгааг шүүмжилсний дараа алдар нэрээ олж авсан нэгэн. Грета Тунберг болон түүнийг дэмжигчид 2023 оны Нобелийн энх тайвны шагналд нэрийг нь дэвшүүлж байв.
М.ЦОГТ