x

Газын зурваст амь үрэгдэгсдийн тоо 3300-г даваад байна

НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш Ойрх Дорнодод хүмүүнлэгийн үүднээс  нэн даруй гал зогсоохыг уриаллаа. Бээжинд болж байгаа “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны форумын нээлт дээр тэр ийм мэдэгдэл хийсэн байна. ДЭМБ мөн Газын зурвасын нөхцөл байдал хяналтаас гарч эхэлснийг мэдээллээ.

“Барьцааны хүмүүсийг нэн даруй, үг дуугүй суллаж явуулах, мөн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх гарц боломж нээх гэсэн хоёр уриалгыг би талуудад дэвшүүлж байна. Хүмүүсийн зовлон шаналлыг хөнгөлж, энэ 2 уриалгыг хэрэгжүүлэх хангалттай цаг хугацаа, орон зайг бий болгох үүднээс хүмүүнлэгийн зорилгоор нэн даруй гал зогсоохыг уриалж байна гэж Гутерреш мэдэгджээ. Тэрээр мөн эмнэлэг, эмнэлгийн байгууллагын алба хаагчид олон улсын хүмүүнлэгийн эрх зүйгээр хамгаалалтад байдгийг цохон мэдэгдсэн байна. Палестин-Израилын хямрал дахин хурцадсанаас хойш Газын зурвас дахь дүрвэгсдийн тоо 1 саяд хүрсэн, тэдний 300 мянга гаруй нь НҮБ-ын Ойрх Дорнодын агентлагийн мэдлийн сургуулиудад толгой хоргодож байгааг НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн Албанаас мэдээлж байна. Мөн тэдэнд хоёр 7 хоног орчмын хүнсний нөөц үлдсэн, харин дэлгүүрүүдэд 4,5 өдрийн хүнс үлдсэн байгаа тухай мэдээлжээ.

Палестины ЭМЯ-ны мэдээгээр хямрал дэгдсэнээс хойш Газын зурвас дахь Израилын дайралтуудад амь эрсэдсэн хүний тоо 3300-аас давсан. Мөн 4800 өвчтөн эмчилгээ хийлгэж чадахгүй байдалтай байгааг мэдээлсэн байна ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус харин эмнэлгийн тусламж нийлүүлэх ажил саатсаны улмаас Газын зурвасын нөхцөл байдал хяналтаас гарч байгааг анхааруулсан байна. Газын зурвасын Египеттэй залгаа хил дээр саатсан ДЭМБ-ын тусламж дөрөв дэх хоногтоо гацаанд байна. Эмнэлгийн тусламж хүлээгдсэн хором тутамд хүний амь эрсдэж байна” гэж Гебрейесус өөрийн твиттер хуудсанд мэдээлж, хямралдагч бүх талыг хүчирхийллээ зогсоохыг уриалсан байна. Үүний зэрэгцээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мөн, Газа хотын эмнэлэгт цохилт өгч олон зуун хүний амь эрсэдсэний мөрөөр шуурхай хуралдаан зарлаад байна.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.154)
    ийм болохоор л гитлер еврейчүүдийг хоморглон устгасан юм шүү дээ
    2023 оны 10 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top