Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Бээжинд хэлэлцээр хийж байхдаа ирэх онд Ши Жиньпинийг Казахстанд айлчлахыг урьжээ.
“Боломжийг ашиглан хүндэт дарга Ши Жиньпин таныг ирэх онд Казахстанд төрийн айлчлалт хийхийг урья” хэмээн Токаевын хэлснийг түүний хэвлэлийн албаны мэдээнд өгүүлжээ.
Хоёр талын хэлэлцээрийн явцад худалдаа, эдийн засгийн бүх талын хамтын ажиллагааг нефть, химийн, эрчим хүчний, санхүүгийн, тээврийн, мөн цөмийн болон машины аж үйлдвэр гээд л бүх салбараар хөгжүүлэхээр тохиролцов.
Токаевын явуулж байгаа шинэчлэл, Казахстаны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж буйгаа Ши дарга мэдэгдэв.
Энэ өдөр өмнө нь “Нэг бүс-нэг зам” санаачлагын төслийг хэрэгжүүлэхэд Казахстантай хамтран ажиллах нь чухал гэдгийг Ши Жиньпин хэлжээ.
М.ЦОГТ