x

Газын зурвас руу тусламж оруулах зорилготой олон улсын дипломат ажиллагаа идэвхжив

Израил-Хамасын дайныг бүс нутгийн дайн болж өргөжихөөс сэргийлэх, Газын Зурвас руу хүмүүнлэгийн тусламж оруулах коридор гаргах ажлыг шуурхайлах зорилготой олон улсын дипломат ажиллагаа эрчимжиж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Байден аравдугаар сарын 17-нд Израилд буулаа. Тэрээр Израилаас гадна Йордан очиж Йорданы хаан Египетийн ерөнхийлөгч Палестины удирдагч нартай Газа руу хүмүүнлэгийн тусламж саадгүй оруулах аюулгүй корридор гаргах зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.  

Израил-Хамасын хооронд дайн эхэлснээс хойш Америкийн ЗГ холбоотны хувиар Израилд зэвсгийн тусламжаа нэмэгдүүлсний зэрэгцээ тогтоон барих хүч болгон нисэх онгоц тээвэрлэгч цохилтын бүлгүүдээ газар дундын тэнгисийн зүүн эрэг орчимд байрлуулсан. Одоо нэмж тэнгисийн хүчний түргэн байрших 2000 цэргээ Израилд хамаарах Газар Дундын тэнгис рүү хөдөлгөж байна. Цагаан Ордны тэргүүн энэ дайнд Вашингтон Израилыг тууштай дэмжиж байгааг нотлох, барьцааны хүмүүсийг суллуулах, Израилын дайны зорилго стратегийн төлөвлөгөөтэй танилцах, хүмүүнлэгийн тусламжийг Хамасын гарт оруулахгүйгээр газын иргэдэд хүргэх, энгийн иргэдийг дайны галаас холдуулах аюулгүй коридор гаргах зорилготой Тел Авивт очиж байна. Израил Америкаас 10 тэрбум ам.долларын нэмэлт дэмжлэг хүссэн юм байна.

 

Дайн эхлээд 10 хонож байгаа ч дайны байдал эгзэгтэй үе дээрээ байна. Израилын арми Хамас бүлэглэлийн байршил, дэд бүтцийг бүрэн устгахын тулд Газын Зурвасыг бүрэн бүслэлтэд оруулж, агаараас бөмбөгдсөөр байна. Дайн өргөжиж магадгүй гэсэн үүднээс Израил Газа хот руу цэвэр ус, хоол хүнс, түл шатахуун ч оруулахгүй хил хязгаарыг нь бүрэн хааж, иргэдийг нь урт зүгт шилжин байршихыг шаардаж байгаа. 

Мөн Израилын арми хойд бүс нутагтаа Леваны Хезболла бүлэглэлийн эсрэг хамгаалалтаа бэхжүүлж байна. Блинкен Египеттэй хэлэлцээд Газа руу нэвтрэх цорын ганц боомт Рафахыг нээхээр тохирсон ч Израил баталгаа өгч чадахгүй байна. энэ үеэр Палестинчууд Египет рүү хил давах найдвар тээн Газа хотын өмнөд Рафах боомтод олноороо цугларч байна. мөн Газын Зурвас руу цэвэр ус, эрчим хүчний үүсгүүр, түлш шатахуун ачсан тусламжийн цуваа Египетээс Газа руу орох Рафах боомт дээр нэвтрэх зөвшөөрөл хүлээж байна.

Газа руу тусламж оруулах асуудлаар НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн төлөөлөгч Египеттэй хэлэлцээ хийхээр тус улсыг зорьж байна. Газын зурваст хүмүүнлэгийн гамшиг нүүрлэсэн гэж НҮБ үзэж байгаа юм.

Энэ үеэр Хамас бүлэглэл Газын Зурваст тогтоосон бүслэлтийг авч, хил хязгаарыг нээсэн нөхцөлд барьцааны хүмүүсийг суллана гэдгээ дүрс бичлэгээр мэдэгджээ. Газын Зурваст 200-250 орчим барьцааны хүн байгаа, тэднийг ямар улсын иргэд болохыг тогтоох боломжгүй, аюулгүй газарт байлгаж байгаа гэж Хамасын төлөөлөгч мэдэгджээ. Францын гадаад харилцааны сайд Леванд очсон бол Германы канцлер Израилыг зорих гэж байна. Оросын ерөнхийлөгч Бээжинг зорихын өмнө мөн бүс нутгийн улсуудын эрх баригчидтай утсаар ярьж, нөхцөл байдлыг бүс нутгийн дайн руу шилжүүлэхгүй байх нь чухлыг онцолсон байна. 

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top