Зам дагуу байх шугам сүлжээний ган таглааг төмрийн хаягдалд тушааж мөнгө олох хэрэг бишгүй гардаг. Тэгвэл Японы Киото хотын захиргаа муу усны шугам сүлжээнийхээ будаж гоёсон таглааг олон нийтэд худалдахаар шийджээ.
Ер нь бол замын ган таглаа Японд ямагт урлагийн бүтээл шиг үнэлэгдэж иржээ.
Киото хотод замд тавигдсан муу усны шугам сүлжээний 160 мянган таглаа байдаг ба таглааны ашиглагдах хугацаа нь 15 жил байдаг байна.
Хотын захиргаа эхний ээлжинд 1978, 1981, 1990 онд зутгасан гурван таглааг 3000 иенаар ($20) тус бүрийг нь зарахаар болжээ. Хэрэв энэ санаачлага иргэдэд таалагдвал худалдааг цааш үргэлжлүүлэх юм байна.
Японы зүүн хэсгийн Маэбиши хот энэхүү аргыг өмнө нь туршиж, арван таглааг зарахад 200 гаруй хүсэлт ирж байжээ.
М.ЦОГТ