Өнгөрсөн долоо хоногт Тайландын Паттайя амралтын газар Израилийн жуулчин хар тамхи татан мансуурч, танхайрчээ. Эхлээд тэр хэд хэдэн машиныг мөргөлдүүлж, дараа нь дэлгүүрээс ундаа хулгайлжээ.
Ердийн танхайрал гэхдээ шалтгаан нь огт өөр. Түүний хэлснээр, ХАМАС Израильд довтолсноос болон стресст ороод түүнийгээ тайлсан нь энэ гэнэ.
Тайландын өмнөх засгийн газар мансууруулах өвсийг эмнэлэг, хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрсөн байв. Энэ шийдвэрийн хяналтын системийг сайтар авч үзээгүйгээс болж жуулчлалын салбарт гай тарих нь их болжээ.
Амралтын бүсүүдэд марихуаны хэрэглээ хяналтгүй, маш ихээр дэлгэрчээ. Есдүгээр сард үүнд хатуу хяналт тогтоохоор Ерөнхий сайд Сретта Тависин амлажээ.
М.ЦОГТ