Португалийн хөлбөмбөгчин Кристиано Рональдог дахиад Иранд очвол түүнийг 99 удаа саваадахаар амлав.
Ердийн бид мэтийнхээр бол “Алтан бөмбөгийн” таван удаагийн эзэн Иранд есдүгээр сард очихдоо хөөрхөн зан гаргасан юм. Тэрээр маш олон хүний өмнө өөрийг нь дэмжиж ирсэн ираны зураач Фатима гэдэг бүсгүйг тэврээд зулай дээр нь үнсчээ.
Фатима хөгжлийн бэрхшээлтэй нэгэн ажээ.
Ингээд алдарт хөлбөмбөгчин маань Ираны хатуу хуулиар “гэрлээгүй хүнд садар самуун үйлдэл гаргасан” хэрэг болж таарлаа. Энэхүү буруутай үйлдэлд саваадах шийтгэл оноодог байна.
Гэвч азаар энэхүү шийтгэлийг шүүх хожимдож гаргажээ. Учир нь Роналду Иранаас яваад амжсан байна.
Иран янз бүрийн гэмт хэрэгт хулгай, садар самуун, гомосексуаль харилцаа гэх мэтээр эртнээс зодож шийтгэдэг байна. Энэ нь цаазаар авахын дэргэд “иллэг” юм.
М.ЦОГТ