Европчууд нефть, хийгээ өндөр үнээр авч байгаагаас Европын холбооны эдийн засаг “тэг төвшинд” хүрсэн гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гаригт болсон Оросын эрчим хүчний долоо хоногийн хуралдаан дээр хэлжээ.
“Европын орнууд ЕХ-ны эдийн засаг, нийгмийн сайн сайхныг хангаж ирсэн манай эрчим хүчний эх сурвалжаас бүрэн биш ч гэсэн татгалзахаар оролдож байна. Мэдээжээр, 100% биш, гэхдээ энэ нь тэдний ая тухтай байдлын ноцтой хэсэг нь юм” гэж Путин хэлэв.
Мөн тэрээр “Тэд одоо нефть, нефтийн бүтээгдэхүүн, байгалийн хийн үнээ давуулан төлөөд үр дүнд нь одоо Европын холбооны эдийн засгийн үнэлгээг тэгийн төвшинд хүргэлээ. Аж үйлдвэрлэл нь энэ жилийн гуравдугаар сараас хойш сөрөг үзүүлэлтэд орсон” гэв.
Европын эдийн засгийн үзүүлэлтийг оросынхтой харьцуулан ярихдаа энэ салбарт тэдний явуулж байгаа бодлогод гайхаж байгаагаа хэлжээ.
“Бааз суурь нь янз янз нь ойлгомжтой, харин хандлага чухал. Заримдаа харахад тэд тэндээ юу хийгээд байгаа нь гайхал төрүүлэх юм. Гэхдээ тэдний сонголт нь энэ” хэмээн Путин өгүүлжээ.
Сануулахад, өнгөрсөн сарын сүүлчээр, норвегийн ABC Nyheter хэвлэлээр нэгэн судалгааг нийтэлжээ. Түүнд Оросын явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаанаас Франц, Герман, Их Британи, Итали, Швейцарийн эдийн засаг хүчтэй хохирч байгаа нь тодорхой харагдлаа. Энд хамгийн хүчтэйгээр Германы эдийн засаг хохирчээ.
Эрчим хүч, түлш, хүнсний барааны үнийн өсөлтийг тэдний Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ өдөөсөн гэж бичжээ.
М.ЦОГТ