Өчигдөр буюу энэ пүрэв гаригт Монгол Улсын Ерөнхий сайд асны хүү онгоцноос буугаад, таксинд сууж явахдаа 600 мянган еврогоо дээрэмдүүлсэн тухай мэдээлэл олон улсын хэвлэлүүдэд гараад байна.
Энэхүү хохирогч нь Монголын олимпын хорооны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан нэгэн байсан тухай онцолжээ.
tellerreport.com сайтын мэдээлэлд, Монгол Улсын Ерөнхий сайд асны хүүг Парис хотын олон улсын Шарль де Голль нисэх онгоцны буудлаас таксинд суугаад явж байхдаа дээрэмдсэн байна. Тэрээр эхнэртэйгээ хамт явж байжээ. Хэрэг Парис хотын Лэнди туннелийн А1 авто зам дээр болсон байна гэжээ.
Скүтер унаж, дээрэм хийсэн хоёр залууг эрэн сурвалжилж эхэлсэн байна.
Яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ.
Сэтгэгдэл (1)