ОХУ-ын Зэвсэгт хүчин цэргийн тусгай ажиллагааны бүсэд ажиллаж байсан Британи, НАТО-гийн сургагч нарыг устгасан гэж Пентагоны тэргүүний зөвлөх байсан хурандаа Дуглас Макгрегор мэдээлж байна.
Түүний хэлснээр, оросын тал Украинд болж буй хэрэг явдлыг тагнах системээрээ байнга хянан ажиллаж байна. Оросууд болж буй хэрэг явдлыг нэгт нэггүй мэдэж байна гэсэн өөрийн дүгнэлтийг америк хурандаа хуваалцжээ.
Орос ямар ч байг танин мөшгөж түүнд цохилт хийж чадна. Тухайлбал, саяхан Их Британи ба НАТО-гийн зөвлөхүүд тийм цохилтыг фронтын шугамаас 48 км-ын цаана амслаа гэж Макгрегор мэдээлэв. “Хэдэн зуун Украин цэрэг, барууны сургагчдынхаа хамт их бууны цохилтоор устгагдлаа” гэв.
Оросын тагнуулын хараанд өртөлгүйгээр Украины хилээр нэвтрэх аргагүй гэж Америкийн хурандаа үзлээ. Ажиглалтын тийм системийг Украины ЗХ нурааж чадахгүй байна. Систем нь маш ээдрээтэй, олон төвшнийх гэж тэр шинжээч хэлжээ.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (1)