Израилийн хамгаалалтын арми Газын зурваст ХАМАС-ын эсрэг өргөн хэмжээний ажиллагааг эхлүүлсэн тухай армийн хэвлэлийн албанаас өөрийн албан ёсны телеграм-сувагт мэдээлжээ
"Израилийн хамгаалах арми Газын зурвас дахь ХАМАС террорист байгууллагын байгууламжуудын эсрэг өргөн хэмжээний ажиллагааг эхлүүлж байна. Нэмэлт мэдээллийг ээлж дараатайгаар дамжуулна” гэж хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.
Мөн мэдээлж буйгаар “Хэсэг хугацааны өмнө Израилийн хамгаалалтын армийн сөнөөгч онгоцнууд Газын зурвас дахь ХАМАС-ын дэд бүтэцэд түүний тоонд зэвсгийн агуулах, цэргийн байгууламжид цохилт өглөө” гэжээ.
Үүний зэрэгцээ, Жебали дэх командын оператив байрыг бөмбөгджээ. Тэндээс Израильд хийсэн террорист довтолгоог удирдаж байсан гэнэ.
М.ЦОГТ