Супер мэргэжлийн гэгдэх Израилийн арми түүний тагнуулын байгууллага аравдугаар сарын 7-ны өглөө бут ниргэгдэв. ХАМАС Израилийн хотуудыг пуужингаар буудан хэдэн мянган пуужин харавлаа. Израилийн “Төмөр дээвэр” гэх агаарын довтолгооны систем олон пуужингийн тоонд төхөөрөмжөө цэнэглэж чадалгүй тэдний хэсгийг хотууд руугаа нэвтрүүлжээ. Зарим нь Тель-Авив хотод хүрсэн байна. Үүнтэй зэрэгцээд автоматаар зэвсэглэсэн дайчдын 300 гаруй хүн хилийн орчимд цөмрөн оржээ. Дайчдын нэг хэсэг хилээр нэвтрэхдээ парапланыг ашиглаж, зарим нь газар доогуур ухсан хонгилоор нэвтэрчээ. Өөр нэг хэсэг нь торон хашааг бульдозороор эвдсэн байна. Нийт мянгаад дайчид нэвтэрсэн тоо байгаа ба тэдний ихэнхийг дайны хоёр дахь өдөр устгажээ.
ХАМАС-ын дайчид Сдевот, Нетирот, Ашкелон хотууд зэргийн сууринуудад цөмрөн оржээ. Тэнд ЦАХАЛ-ын цэргийнхнийг хөнөөж энгийн хүмүүсийг алж талахын зэрэгцээ барьцаанд авч эхэлжээ. Тэдний халдлагад Израилийн цэргийн баазууд өртөж тэд танк болон бусад зэр зэвсэг техникийг олзолжээ.
Израилийн арми хагас өдрийн дараагаас сууринуудыг хэт даврагчдаас цэвэрлэж эхэлжээ. Ердийн израильчууд бөмбөгнөөс хорогдох байранд бүгэж, олон хүмүүс хамаатан садантайгаа холбоо барьж чадахгүй байв. Израилийн эрх баригчид хатуу хариу барихаар мэдэгдлүүд хийж эхлэв.
Газын зурвасыг бөмбөгдөж эхлэв. Эхлээд энгийн иргэдийг байр сууцаа орхин Газаас явахыг сануулжээ.
Одоо эхний өдрийн кадруудаас танилцуулья.
Палестинчууд танк сөнөөжээ
Газаас Израиль руу пуужин харваж байгаа нь
Хэт даврагчдийн пуужингийн буудлагад Ашкелон суурины авто зогсоол шатжээ
Палестинчууд изриарийн иргэдийг барьцаанд аван Газ руу зөөж яваа нь
ХАМАС израиль эмэгтэйг Кфар-Азза кибуциас авч яваа нь
Израилийн цэргийнхэн Ашкелон хот руу чөлөөлөхөөр хөдөлж байгаа нь
Израилийн бөмбөгдөлт
Газад хийсэн Израилийн сөрөг цохилт
Палестинчууд ХАМАС-ын дайчдын цөмлөсөн торон хашаагаар Израилийн нутаг руу нэвтэрч байгаа нь
Палестин хүү Газад авчраад шатаасан машины дэргэд хөөрч байгаа нь
ХАМАС-ын олзолсон израилийн танк
Палестинчууд хил орчмын кибуци гэх коммуний эмэгтэйг барьцаанд авч яваа нь
Ашкелон хотын ХАМАС-ын довтолгоонд өртсөн байрны цонхоор харж байгаа отродокс еврей
М.ЦОГТ