Орос, Хятад, Монгол гурав XVIII зуунд бүтээгдсэн Хятадаас Монгол, Сибирь, Урал, Ижил орчмоор дамжин Москва, Санкт-Петербургт цай хүргэж байсан замыг хуулбарласан аялал жуулчлалын “Аугаа цайны зам” маршрутыг хөгжүүлэхээр гэрээ байгуулжээ. Шинэ жуучлалын маршрутад Оросын 18 бүс нутаг нэгдэхээр шийджээ.
Зохих баримт бичгүүдэд ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд Дмитрий Вахруков, Хятадын Соёл, жуучлалын яамны орлогч сайд Ду Зян, Монголын Байгал орчин, аялал жуучлалын яамны орлогч сайд Мягмаржавын Ганбаатар нар гарын үсгээ зуржээ. Гэрээг аравдугаар сарын 10-нд Хятадын Ухань хотод байгуулжээ.
“Маршрутын хүрээнд нэн түрүүнд жуулчлалын бүтээгдэхүүнийг экскурс ба боловсролын жуучлалын салбарт хөгжүүлэхээр төлөвлөсөн. Маршрутын тулгуур цэгүүд нь музей, буудлууд, амрах ба зугаа цэнгээний цэгүүд, спа-салонууд, худалдааны төвүүд болон ресторанууд болно” хэмээн төлөөлөгчдийн газраас онцолсон байна.
Дмитрий Вахруков гурван талт тохиролцоог тайлбарлахдаа, “Өнөөдөр бидэнд “Агуу цайны зам” төслийг дэмжих бүх шаардлагатай нөөцүүд байгаа” хэмээн онцлов.
Оросын талаас маршрутын төсөлд оролцох хүсэлтэй компаниудын бүс нутгийн санал бодлыг авч судлаад “замын зургаа” ирэх арванхоёрдугаар сард гаргана гэсэн байна.
М.ЦОГТ