x

Х.Нямбаатар: Бондын хөрөнгийг Сэлбийг тохижуулахад зарцуулна

Хотын даргаар томилогдон ажиллахаар болсон УИХ-ын гишүүн Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар тайлбар өглөө.

Тэрбээр "Бондын хөрөнгөөр Сэлбийн далан дагасан хойноос урагшаа явж байгаа том босоо замыг санхүүжүүлэх, дуусаагүй сургууль, цэцэрлэгийн барилгыг санхүүжүүлнэ. Бондын хүү цан цохисон өдрөөс тооцогддог учраас барилга угсралтын болон замын ажил эхлэх хугацаагаа сайн тооцож, гаргах нь зөв гэж бодож байгаа. Улс төрийн шийдвэр гарснаас биш ажлаа хүлээн аваагүй байна.

Ажил хүлээн аваагүй байгаа учраас хариуцсан хүмүүстэй нь санал солилцоогүй. Гэхдээ зарим нэг статистик харлаа. Сүүлийн хоёр жилээр импортын автомашин хэчнээнээр орж ирсэн, түгжрэл хэдэн цагийн үед аль цэгүүд дээр үүсдэг вэ, чагтан түгжээ зэрэгтэй холбоотой статистик тоо харж байна. Мэдээж хэрэг хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал. Энэ асуудлаар Б.Дэлгэрсайхан сайдтай ярилцсан.

Мөн Нийслэлд худалдан авалттай холбоотой харилцаан дээр нууцлал гэдэг асуудал хэрэгжих ёсгүй. 2022 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар харьяа төсөвт байгууллагууд нийтлэг үйлчилгээний зориулалттай тоног төхөөрөмжийг шууд худалдан авалт хийхээр эрх зүйн орчныг нээж өгсөн.

Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгчтэй шууд харилцаж худалдан авалт хийх боломжтой. Болж өгвөл худалдан авалтыг нээлттэй явуулах. Дээр нь нийслэл дээр байгаа авлига албан тушаалтай холбоотой, хүнд суртлыг яаж хялбаршуулах вэ, цахимжуулах вэ гээд аль болох олон зүйлийг системтэй л явах ёстой юм билээ. Косметик засвар хийгээд явахгүй, хэцүү. Засагдахад амаргүй. Шийдвэр гарсны дараа хийх ажлынхаа талаар мэдээлэл өгье" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?...
Top