УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр төсвийн нээлттэй байдлын асуудлаар төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ "НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгож нэмэгдүүлэх саналыг МҮХАҮТ-ын өмнөх удирдлагууд болон CEO клубээс ирүүлсэн. МҮХАҮТ-аас ирүүлсэн саналын тооцооллыг Сангийн яамаар хийлгэнэ. Иргэдээс санал авч хэлэлцүүлэг хийнэ, холбогдох байгууллагуудыг оролцуулж мэтгэлцээн зохион байгуулна" гэдэг үгээр чих мялаав.
Сангийн сайд Б.Жавхлан өнгөрөгч 2022 оны дөрөвдүгээр сард НӨАТ-ын урамшууллыг сугалааг зогсоогоод, дараа нь буцааж сэргээсэн. Сугалааны тохирол шударгаар явагддаг эсэхэд иргэд эргэлзэж, түүний оронд буцаан олголтоо нэмэгдүүлэхийг хүсч, УИХ дахь сөрөг хүчний зүгээс НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох санал гаргаж байсан ч эрх баригч намаас дэмжлэг аваагүй. Харин энэ удаад МҮХАҮТ-аас гаргасан саналыг УИХ-ын дарга дэмжиж, Сангийн яамыг татан оролцуулахаар болсон, иргэдээс санал нь авна гэснээс үзвэл буцаан олголтыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байх шиг. Ядаж л нөгөө "НӨАТ-аа хасаад тэд" гээд зогсч байдаг үйлчилгээний байгууллагуудын залилан багасна. Иргэд ч гэсэн төлсөн татварынхаа 50 хувийг урамшуулал болгоод авчихна.
Анхнаасаа ч НӨАТ-ын урамшуулал гэдэг нь эдийн засгийн бүртгэлжүүлэх л зорилготой байснаас биш төр татвар болгож хурааж авах нь тэргүүн зорилго байгаагүй л дээ.