x

АНУ-ын армийн түрүүч асан БНХАУ-д үндэсний батлан хамгаалахын мэдээлэл дамжуулахыг завджээ

АНУ-ын хууль хяналтынхан армийн түрүүч асныг Хятад улсад үндэсний батлан хамгаалахын мэдээлэл дамжуулахыг завдсан хэргээр бямба гаригт баривчлан саатуулсан байна. Америкийн хууль зүйн яамны мэдээлснээр 29 настай Жозеф Даниэл Шмит 2015-2020 оны хооронд тагнуулын батлионд алба хааж, маш нууц мэдээлэлд нэвтэрч байсан юм байна.

Жозеф Даниэл Шмит Хятад улсад тэр дундаа Хонгконгод багагүй хугацаанд амьдарч байгаад бямба гаригт АНУ-д эргэн ирсэн юм байна. Түүний Сан Францискод газардах үед нь баривчилжээ. Америкийн хууль зүйн яам түрүүч армиас халагдсаны дараа Турк дэх Хятадын консулын газар, дараа нь Хятадын аюулгүйн албатай цахим шуудангаар холбогдож, Үндэсний батлан хамгаалахын мэдээлэл өгөх санал тавьсан гэж мэдээлсэн байна. Түүнчлэн тухайн цэрэг армийн компьютерын хамгаалалттай сүлжээнд нэвтрэх боломжтой төхөөрөмж хадгалж байсан. Тэрхүү төхөөрөмжийг Хятадын талаас сүлжээнд нэвтрэхэд нь туслах зорилгоор түүнд санал болгосон гэж Америкийн хууль хяналтынхан үзэж байгаа юм байна.

Өөрөөр хэлбэл Үндэсний батлан хамгаалахын мэдээлэл дамжуулахыг оролдоод зогсохгүй, гадны улсад батлан хамгаалах яамны хамгаалалтай сүлжээнд нэвтрэхэд нь туслах мэдээлэл өгөх зорилготой байсан гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хэрвээ түүнийг шүүхээс гэм буруутай гэж үзвэл 20 хүртэлх жилийн ял оноох юм байна.

Үүнээс өмнө Америкийн тэнгисийн цэргийн хоёр алба хаагч Хятад улсад мөн л нууц мэдээлэл задруулсан хэргээр баривчлагдсаныг Хууль зүйн яам нь өнгөрөгч наймдугаар сард мэдээлжээ.

Монголын мэдээ агентлаг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Уржигдар 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Уржигдар 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Уржигдар 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top