УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр хүүхдийн эрхийн зөрчлөөс сэргийлэх, аюулгүй байдал, амьд явах баталгааны асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаан дээр асуудал болгон гаргаж тавьсан. Энэ дагуу өнөөдрийн чуулганаар хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг эхний асуудал болгон хэлэлцэж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд асуудал хариуцсан Засгийн газрын сайд, хүүхдийн эрхийг хамгаалах төрийн болон ТББ-ын удирдлагууд оролцож байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар:
-"Гудамж талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг иргэд, хүүхдийн аюулгүй байдлыг хангах түвшинд хийх хэрэгтэй. Сургуулийн автобусны хүрэлцээг сайжруулах, сургалтын хөтөлбөрт гэр бүл, хүүхэд хамгааллын талаар мэдлэг олгох агуулгыг багтаах шаардлагатай. Хүүхэд залууст багаас нь өөрийгөө болон үе тэнгийнхнээ хамгаалах мэдлэгийг олгох ёстой" гэв.